ЕРӨНХИЙ АУДИТОР Д.ХҮРЭЛБААТАР ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

2017-01-30  

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 07 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий аудитороор Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатарыг томилсон билээ.

Төрийн аудитын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын тангараг өргөх ёслол өнөөдөр  Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд боллоо.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Монгол Улсын Төрийн аудитын байгууллагын ажилтны тангараг өргөсөн Монгол Улсын Ерөнхий аудитор танд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.

Өргөсөн тангарагтаа үнэнч  байж, төрийн хууль тогтоомжийг нэр төртэй, ёсчлон биелүүлнэ гэдэгт итгэж байна” хэмээгээд ажлын амжилт хүслээ.

Энэхүү үйл ажиллагааг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон удирдан явуулсан бөгөөд ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар болон албаны бусад хүмүүс оролцов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?