СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭ БОЛ МОНГОЛЫН ДОНАЛЬД ТРАМП АЖ

2017-01-30  

Нам УИХ болон нийслэл, орон нутгийн сонгуульд ялагдах нь зарим бүлэглэлийн хувьд тийм ч амин чухал асуудал биш аж. Харин намын дарга хэн байх нь, даргаар нь дамжуулж намыг нь атгаж байх нь нам дамнасан, улс төр, эдийн засгийн олигархи бүлэглэлд үнэ цэнтэй аж. Тиймээс олигархи бүлэглэл намын даргын сунгаанд дээд зэргийн ач холбогдол өгч, хүн хүчээ дайчилж, хөрөнгөө цутгаж, сүүлчийн мөч хүртэл сайн, муу бүхнийг хослуулсан.

APU-гийн Г.Батхүү, Голомт ч гэдэг, Бодь-ийн Лу.Болд, тэдний байгуулсан МоАН, Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн дэмждэг Тэмүүжин, Батчимэг, Оюунгэрэл нар багтдаг.

Нэг ардчилал фракц, мөн Оюутолгой, Таван толгойг харийнханд найр тавьсан, сая саяар ам.доллараа мартдаг оффшорчин С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар нэр дэвшигч Лу.Гантөмөрийг дэмжсэн. Тэд хөрөнгө мөнгөөр сагаж байсан. Гантөмөрийг урьд урьдын дарга нарын адил дуулгавартай, утсан хүүхэлдэй болгохын тулд л тэд ингэж хөрөнгөө цацсан. Дээр нь нам дамнасан бүлэглэл нь ч хүч хавсарсан.

МАН-ын зарим удирдлагын зүгээс ч Гантөмөрийг дэмжиж байсныг орон нутагт үгүйсгэдэггүй. Тэд бүхий л аргыг хэрэглэсэн. Нэр дэвшигч Гантөмөр нь сунгаанд ялагдаж буйг мэдрэхдээ, гол өрсөлдөгч С.Эрдэнийн нэр төрд халдах, гутаан доромжлох, цаашлаад мөнгө тараасан гэх бичлэгийг зохиомлоор үйлдэн сошиалаар тарааж амжсаныг С.Эрдэнийн баг илчилсэн. Одоо тэдэнд мөнгө тараасан гэх бичлэгээ бариад сонгуулийн хороонд гомдол гаргаж, С.Эрдэнийн нэрийг татуулна гэхээс өөр башир арга үлдсэнгүй. Тэд намаа алдвал бүхнийг алдана. Тиймээс НАМАА жирийн гишүүддээ АЛДАХААС АЙЖ байна. Эрх мэдлээ алдахыг ХҮСЭХГҮЙ байна.

Намын даргын сунгаанд С.Эрдэнийг ялсанд, Алтангадас буюу, гишүүдийнх нь нэрлэдгээр "АЛТАНГУДАС"-ынхан дургүйцэж байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Ардчилал, АН-ын нэрийг барьж ХЭН эрх мэдэл, албан тушаалын оргил, гавьяа шагналын дээд, эрх ямбыг эдэлж, хөрөнгөжсөн бэ? гэдгийг жирийн гишүүд нь мэднэ. Энэ бүлэг бол алтан дээр тарвалздаг "Алтангудас "-ынхан юм. Тэд АН-ыг шинэчлэх бий гэхээс болгоомжилж байна.

Трамп 1988 онд АНУ-ын эрх баригчид АНУ-ын баялгийг ард түмнийх нь нүдэн дээр дээрэмдэн цөлмөж байна гэж хэлж байсан. Тэд өөрчлөлт хийхийн тулд, жирийн дарлагдсан, орхигдсон америк иргэдийн эрх ашгийг өмгөөлөн хамгаалахаар Цагаан Ордны цайзыг сэт цохиж ялалт байгуулсан. Тэгвэл С.Эрдэнэ АН-д хүлээгдэж буй өөрчлөлт шинэчлэлтийг хийхээр Намын даргын сунгаанд үнэмлэхүй ялалт байгууллаа. Тэр бол Монголын Трамп юм.

 

 

 

Аналист Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Баянгол дүүргийн сонгогчдын нэрийн өмнөөс танд баяр хүргэе, Сонгогчтойгоо хэзээ уулзах бэ, Хамгийн гол нь итгэл даах л хэрэгтэй гэж бодож байна. Амжилт 2017-01-30
элбэг:Эрдэнэ чадахгүй ээ....Чадвар нь хүрэхгүй...санаа байвч сачий нь хүрэхгүй... 2017-01-30
Тулуй:Одоо юу чадахыг нь харах л үлдэж дээ. 2017-01-30
хашир:Трамп г 2017-01-30
monx:ERDENE CHADNA , TER BUSDIIG BODVOL ERIIN XUGARXAI , XAMT ZYTGESEN NOXDOO XEZEE CH XAUDAGGYI , ANXDAGCHDAA BAINGA ANXAARDAG XYN , BUSAD NOXDYYD IIM BAIJ CHADDAGGYI BAIJ BYY ATAARXAA ZYGEER L XYREELEED TYSHEED AJIL MONGOLIIN ARDCHILALD L XEREGTEI . 2017-01-30
Zochin:100 gramm uugaad bux gishuudee balbaad xayachix bailgui, songuuli luivardaj xun zodoxoos oor chadax yum baixgui dee ****uul 2017-01-31
Хямралын эсрэг хамтдаа:http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ до**** сардаа 150-900$ до****ын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт. 2017-01-31
Зочин:Надад бол Эрдэнэ зангарагтай, эр хүн шиг эр хүн л харагддаг юм. Энхбаярыг Монголын хаан байхад нь 3, 4 удаа нэг тойрогт тойрог солилгүй үзээд, сүүлд нь ялж л байсан. Юм юманд тууштай, нөхөрлөлийн үнэ цэнийг мэддэг ийм эрх хүн ховор доо. 2017-02-01
б:үнэхээр муу сонголт хийсэн дээ, одоо яая гэхэв 2017-02-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?