ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ НАРТ ХОРТ УТААНААС ХАМГААЛАХ АМНЫ ХААЛТ ТАРААЛАА

2017-01-30  

“Ногоон титэм” лабораторийн хамт олон ажил үүргээ гүйцэтгэж буй замын цагдаагийн алба хаагч агаарын бохирдолд ямар хэмжээгээр өртдөг болохыг хувцсанд нь дээж авах багаж зүүн туршиж үзжээ.

Олон улсын MNS 4585:2016 стандартад NO2-ын агаар дахь хүлцэх хэмжээг 50 мкг/м3 гэж заасан байдаг аж. Гэтэл туршилтын үр дүнд авто замын хажууд зогсож үүрэгт ажлаа хийж яваа цагдаа нар хүлцэх хэмжээнээс 3-4 дахин их азотын давхар ислээр амьсгалж байгаа нь тогтоогджээ.

Иймд Замын цагдаагийн албанаас алба хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор “Мөнхийн цагаан жим” ХХК-тай хамтран 3000 ширхэг амны хаалтыг гудамж замд үүрэг гүйцэтгэж байгаа 380 алба хаагч нарт олголоо.

Тус амны хаалт нь ТПМ 2,5 стандарт, шаардлагын дагуу хийгдсэн, агаарын бохирдолоос хамааран нэг удаагийн шүүлтүүр нь 48-72 цаг хүртэл хугацаагаар ашиглах боломжтой юм гэж Замын цагдаагийн албаны Урьдчидан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Болж дээ нэг ч гэсэн хэрэгтэй хүмүүст нь бэлэглээд 2017-01-30
Гэгээ:Сайхан үйлс хийжээ. Ажлын амжилт хүсье 2017-01-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?