УИХ-ЫН ГИШҮҮД МӨНГӨ ХАНДИВЛАХ АЯНД НЭГДЛЭЭ

2017-01-31  

Улс орын эдийн засаг хүнд байгаатай тул Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав хандивын хөдөлгөөнд уриалж байгаагаа өчигдөр мэдэгдсэн. Энэхүү хөдөлгөөнийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь нар дэмжиж байгаагаа илэрхийлж Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Б.Дэлгэрсайхан : “Улс орны эдийн засаг хүнд байгаатай тул УИХ-ын гишүүдээ уриалж байна. Энэ хөдөлгөөнд нэгдэж 100 сая төгрөг хандивлаж байна. Бусад хүмүүс ч энэ хөдөлгөөн нэгдэж оролцохыг уриалж байгааг минь зөвөөр ойлгоорой” гэжээ.

Харин Н.Оюундарь : Манай хэсэг бүлэг гишүүд ярьж байгаад энэ уриалгыг дэмжих нь зүйтэй гэж шийдсэн. Тиймээс бид энэ хөдөлгөөнд оролцохоор шийдлээ. Харин хувийн зүгээс гэр бүлийнхэнтэйгээ зөвлөж байгаад хэдэн төгрөг хандивлахаа шийднэ гэдгээ тус тус мэдэгдлээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?