ХИЛИЙН БООМТЫН БАЙЦААГЧДЫГ ХЯТАД ХЭЛНИЙ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

2017-02-01  

МХЕГ-ын Экспорт, импорт, хил хорио цээрийн хяналтын газраас хилийн боомтын байцаагчдад зориулсан хятад хэлний анхан шатны мэдлэг олгох цахим сургалтыг зохион байгууллаа.

Цахим хичээлд МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын найм, Замын-Үүд боомтоос 16, Увсын Тэс, Боршоогоос тав, Баян-Өлгийн Өлгий, Цагааннуур боомтын дөрөв нийт 33 байцаагч оролцлоо.

Сургалтаар хятад хэлний латин дуудлагыг монгол хэлнээ хэрхэн зөв дуудах, хятад хэлийг ханз цээжлэхгүйгээр хэрхэн сурч болох талаар, мөн хил дээр хяналт шалгалт хийх үед өргөн ашиглагддаг үгийг хэрхэн зөв дуудах, өгүүлбэрт яаж хэрэглэх талаар заалаа гэж МХЕГ-аас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ха ха :Хийх юмаа олж ядав. Нэртэйгээр нь хятад хэлийг албаны хэл болгочих! 2017-02-01
Зочин:Архи, ****ний дон 2-т толгойгоо мэдүүлсэн Үнэнбаатар, Уламбаатар мэт бол хийж гавьсан гавьяагүй нөхөд. Хятад хэл битгий хэл урдах ажлаа хар толгойгоороо хариуцаад ажиллаж чадахгүйшд. Мэргэжлийн хяналт энэ 2 этгээдэд ямар өртэй болоод ингээд салгалуулаад ажлаа хийхгүй архидах боломж гаргаж өгөөд байдаг юм. 2017-02-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?