БЯЦХАН ҮРСИЙН ЭРҮҮЛ ЭНХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ АЯНЫГ ДЭМЖИЖ ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ БЭЛЭГЛЭЛЭЭ

2017-02-01  

Эмнэлгүүдийн хүүхдийн тасагт шаардлагатай агаар цэвэршүүлэгчийг олон нийтийн дэмжлэг, хандиваар шийдвэрлэн өгч буй “Бяцхан агаар” нийтийн санхүүжилтийн аяны санаачилагч, зохион байгуулагчдыг  ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шинэ санаачилга гаргасан шилдэг бүтээлийн уралдаан зарлахаар болсноо онцлов. Мөн Монголын мянга мянган бяцхан үрсийн эрүүл энхийн төлөө хийж буй аяныг төрийн түшээ, эцэг хүний хувьд дэмжиж буйгаа илэрхийлээд хоёр ширхэг агаар цэвэршүүлэгч бэлэглэлээ.

“Бяцхан агаар” аяны хүрээнд нийслэлийн агаарын бохирдол ихтэй Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүргийн эмнэлэгт агаар цэвэршүүлэгч суурилуулжээ. Түүнчлэн “Бяцхан агаар” аяныг ганцхан нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулах биш хүрээг нь өргөжүүлж орон нутгийн эмнэлгийн хүүхдийн тасагт хүргэх нь зүйтэй гэдэг саналыг С.Бямбацогт  сайд хэллээ.

 

 

Эх сурвалж : ХЗДХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?