“ВЭЙСИС” ХХК-ТАЙ ХАМТАРЧ АВТО ЗОГСООЛЫН ШИНЭ ШИЙДЛИЙГ НЭВТРҮҮЛНЭ

2017-02-01  

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Нидерландын Вант улсын “Вэйсис” ХХК-ийн Зөвлөх зөвлөлийн ерөнхийлөгч Пол Стаартжес нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын авто зам, зогсоол, нийтийн тээврийн салбарт сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи болон шилдэг менежментийн шийдлүүдийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах юм байна.

Түүнчлэн  авто зогсоолын шинэ шийдлүүдийг нэвтрүүлж, түгжрэлийг бууруулах үр дүнд хүрэх зорилготой аж.

Санамж бичигт гарын үсэг зурсныхаа дараа нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Уг санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод “Ухаалаг авто зогсоол” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Ажлын хэсгийг байгуулж, төслийн ажлыг нэн даруй  эхлүүлнэ” гэв. Харин “Вэйсис” ХХК-ийн Зөвлөх зөвлөлийн ерөнхийлөгч Пол Стаартжес “Хамтарч хийх бүтээн байгуулалтын ажлуудыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?