ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА ӨНӨӨДРӨӨС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2017-02-01  

Монгол Улсын хилийн тухай хууль 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж Гадаадын иргэн, харьяатын газрын шалган нэвтрүүлэх чиг үүрэг Хил хамгаалах ерөнхий газрын харьяанд шилжиж, бүтэц орон тоо шинээр батлагдлаа.

Хилийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газарт Шалган нэвтрүүлэх чиг үүргийн бүтэц орон тоо болон техник тоног төхөөрөмжийг хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хууль зүйн дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Цэвэлмаа, Гадаадын иргэн, харьяатын газрын Тамгын газрын дарга М. Төрбат, Хил хамгаалах ерөнхий газрын Боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж нар байлцлаа.

Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн 2014 оны 4 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн өдийг болтол ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн Шалган нэвтрүүлэх газрын нийт бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлж Гадаадын иргэн, харьяатын газрын “Хүндэт тэмдэг”, дурсгалын зүйлс гардуулсан юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?