САР ШИНИЙН БАЯРЫГ УГТАН ЗАМЫН ТҮГЖРЭЛ ҮҮСЭХ ТУЛ ИРГЭД НИЙТИЙН ТЭЭВРИЙГ СОНГООРОЙ

2017-02-01  

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг чиглэсэн хөдөлгөөн болон томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж ачаалал үүсэх, түгжрэл саатал бий болдог тул Нийслэлийн Засаг даргын 2017 оны 2-р сарын 01-ний өдрийн А/51 дугаарт захирамжийн дагуу нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байна.  

Тухайлбал:

1. Амралтын өдрүүдээр буюу 2017 оны 2 дугаар сарын 11, 2 дугаар сарын 18-ны “Бямба” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, 2 дугаар сарын 12, 2 дугаар сарын 19-ний “Ням” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох зохион байгуулалтын арга хэмжээг авлаа. 

Жич: Автомашины улсын дугаараар хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.

2. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 2-р сарын 11, 2-р сарын 18-ны Бямба гарагийн амралтын өдрүүдээр, 2-р сарын 12, 2-р сарын 19-ний Ням гарагийн амралтын өдрүүдээр “Дэнжийн мянга” худалдааны төвийн замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж, зохицуулалтын арга хэмжээ авч ажиллана.

3. Автомашины улсын дугаарын хязгаарлалт тогтоосон амралтын өдрүүдэд алслагдсан гэр хорооллоос Нарантуул, Дэнжийн мянга, Хүчит шонхор худалдааны төв чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх тул иргэд аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгон зорчихыг зөвлөж байна.

4. Төвлөрсөн зах, томоохон худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгсөн худалдаа зохион байгуулагдах тул  иргэд заавал томоохон худалдааны зах, төврүү зорчихгүй байх, цаг зав, бензин шатахуунаа хэмжих, ая тух таатай үйлчлүүлэх боломжит  нөхцөлийг бүрдүүлж байна.      

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хязгаарлагдсан дугаартай автомашинтай хязгаарлалтын бүсэд зорчихгүй байх,  цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх, аль болох нийтийн тээврийн хэрэгслийг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас уриалж байна.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ : ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?