СҮХБААТАР АЙМАГТ ШҮЛХИЙ ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООЛОО

2017-02-01  

Дорнод аймгийн Матад суманд шүлхий өвчний сэжиг илэрчээ. Энэ сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын I, III-р багийн нутагт малын шүлхий өвчний дэгдэлт гарсан байна. Улмаар тус аймгийн Эрдэнэцагаан, Асгат суманд тархаж мал амьтны хорио цээрийн дэглэмийг тогтоогоод байгаа юм.

Өнөөдрийн байдлаар тус сумын 15 малчин өрхийн 86 үхэр өвчилснөөс 82 үхрийг устгалд оруулсан байна. Уг өвчин 20-50 километрийн зайтай гурван голомтод илэрчээ. Мөн ойролцоох сумдад тандалт явуулахад Наран сумын нутаг хилийн цэргийн дөрөвдүгээр заставын орчимд малын өвчин илэрсэн байна. Малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэн даруйд Онцгой байдлын ерөнхий газар болон аймгийн захиргаанаас халдварын голомтод шүлхий өвчинтэй тэмцэх ажлыг хэрэгжүүлсэн боловч халдварын тархалт тэлэх хандлагатай байгааг тодотгож байна. Иймээс өвчлөл гарсан сум, багийн нутаг дэвсгэрт халдварын тархалтыг зогсоох, халдварыг богино хугацаанд устгах ажлыг эрчимжүүлж ажиллаж байгааг хэллээ. Шүлхий өвчний голомт болон залгаа сумдад малын үзлэг хийж, хорио цээрийн дэглэмийг тогтоож, нийт долоон сумын малыг вакцинжуулах ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Түүнчлэн 1-р сарын 29-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 3-р багийн нутаг Буур багт шүлхий өвчин байж болзошгүй сэжиг илэрчээ. Тйимээс тус газарт хязгаарлалтын дэглэмийг тогтоож Улаанбатар хот руу шинжилгээний дээжийг явуулаад байна. Хэрвээ шинжилгээгээр шүлхий өвчин гэж батлагдвал тухайн бүс нутагт мал амьтны хорио цээрийн дэглэмийг тогтоохоор төлөвлөөд байна. Гэхдээ сэжиг бүхий шинж тэмдэг илрээд байгаа учраас малчид ард иргэдийг сэрэмжтэй байхыг албаны хүмүүс анхаарууллаа.

Энэ жилийн тухайд 330 мянган тун вакцин нөөцөлснөөс Матад сумтай хил залгаа сумдын малыг вакцинжуулахаар төлөвлөөд байна. Мөн өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор Сүхбаатар аймгийн Мөнххаан, Хэнтийн гүүр, Хэрлэнгийн гүүр дээр байдаг постууд болон Багануур, Баянзүрхийн товчоодуудад ариутгал, шалган нэвтрүүлэх зорилгоор албаны хүмүүс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мөн тус аймгийн хэмжээнд гурван ариутгалын пост ажиллаж байна. Энэ асуудлаар эргэн сурвалжлах болно.

 

 

 

ДОРНОД АЙМГААС А.ИЧИНХОРЛОО МЭДЭЭЛЛЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?