НӨАТ-ЫН БУЦААЛТ ОРЖ ЭХЭЛЛЭЭ

2017-02-02  

Та НӨАТ-ын буцаан олголт авах шаардлага хангасан бол яг одоо дансаа шалгаарай.

Нэмэгдсэн өртгийн албан татварийн төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орж эхэллээ.

Өнгөрсөн 2016 оны турш худалдан авсан нийт бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн хоёр хувь буюу  НӨАТ-ын 20 хувьтай дүйцэх хэмжээний мөнгийг бүртгүүлсэн дансанд нь орсон бөгөөд шинэчилсэн хуулийн үр дүнг иргэд өнөөдрөөс эхлэн бодитоор нь мэдэрч байна.

Татварын ерөнхий газар өнгөрсөн  онд Улсын төсөвт 1 их наяд 565.4 тэрбум төгрөг оруулжээ. Үүний 35 хувь нь буюу 555.2 тэрбум төгрөг нь Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоос бүрдсэн гэдгийг албан ёсоор мэдээлж байгаа билээ.

НӨАТ-ын шинэ хууль хэрэгжсэнээр иргэд буцаан олголт авахын зэрэгцээ сар бүр сугалаанд азаа үзэх боломж бүрдэж байгаа билээ. Өнгөрсөн 2016  онд 18 удаагийн сугалаанд 86 мянга гаруй иргэн оролцож, 3.5 тэрбум төгрөгийн хонжвор хожсон байна.  “ebarimt.mn”  цахим сайтад бүртгэлтэй 620 мянган иргэнд  34-35 тэрбум төгрөгийн буцаан олголт өгөх юм байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?