ОРХОН -УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛЛЭЭ

2017-02-02  

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл Орхон аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус аймагт зохион байгуулсан “Төрийн үйлчилгээ-Ололт, туршлага” өдөрлөгт Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд оролцон, Төрийн албаны тухай хууль тогтоомж, стандартын хэрэгжилттэй танилцаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон юм.  

Энэ үеэр тус аймгийн иргэд Орхон-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг нийслэлд өглөөний 05.40-д буюу үүрээр очдог, энэ үеэр нийтийн зорчигч тээвэр, үйлчилгээний газрууд ажилладаггүй, зорчигчдын танхим, талбайн хүрэлцээ хязгаарлагдмал байдаг зэрэг хүндрэл бэрхшээлийн талаар санал хэлж, энэ асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагад уламжилж, шийдвэрлүүлж өгөхийг хүссэн юм. 

Төрийн албаны зөвлөлийн удирдлагууд энэ асуудлыг судалж үзэхийг орон нутгийн удирдлагуудад зөвлөсний дагуу Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Иргэний танхим"-аас галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оруулах шаардлагатай, эсэхийг судлах зорилгоор санал асуулга явуулж, аймгийн 23 багийн болон галт тэрэгний тасалбар түгээгүүрийн газар, худалдаа, үйлчилгээний төвлөрсөн захаар үйлчлүүлж буй иргэд, зарим төрийн байгууллагуудын албан хаагчдаас сэтгэл ханамжийн судалгаа авч дүнг нэгтгэн, Төрийн албаны зөвлөлд ирүүлжээ.  

Судалгаанд оролцогчдын 86 хувь нь Орхон-Улаанбаатарын чиглэлийн галт тэргээр зорчдог, 94 хувь нь Улаанбаатарт очих галт тэрэгний хуваарь "хэт эрт байна" гэж хариулсан бол 95 хувь нь 07.00-08.00 цагийн хооронд нийслэлд очиход тохиромжтой хэмээсэн байна. Судалгаанд оролцогчид галт тэрэгний цагийн хуваарийг ийнхүү өөрчилснөөр иргэдийн сэтгэл ханамж дээшилж, зорчигчдын тоо өсөхийн зэрэгцээ иргэдийн аюулгүй, баталгаат нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх үйлчилгээ нэмэгдэнэ гэж үзжээ.

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын Ажлын албанаас төрийн албан хаагчид, иргэдийн энэ санал, хүсэлтийг шийдвэрлүүлэхээр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзоригтод хандсаныг Зам, тээврийн хөгжлийн сайдад хүргүүлэв.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?