ЭЛЭГНИЙ ӨВЧИНД ЭМ БИШ ХҮНСНИЙ НОГОО ТУСТАЙ

2017-02-02  

Элэгний өвчлөл Монголд ихсээд байна. Монголчуудын бараг 70-80 хувь нь элэгний өвчтэй. Таван хүн тутмын нэг нь шарлаж байсан гэсэн судалгаа байдаг. Элэг хоол боловсруулах, цусны эргэлтийг хангах, бодисын солилцоог зохицуулах, бие махбодийг хоргvйжvvлэх онцгой үүрэгтэй. Элэгнээс ялгарсан цөс нь цөсний хүүдийд хуримтлагдан арван хоёр хуруу гэдэс рүү юүлэгддэг. Цөс нь хоол хүнсэн дэх өөх тосыг задлах, уусамтгай болгох үүрэгтэй.

“Элэг судлал” тусгай шинжлэх ухаан болтлоо хөгжсөн. Элэг хэрэв бодисын солилцооны үүргээ гүйцэтгэж чадахгүй бол бүх бие хороор дүүрч элэгний өвчлөл эхэлнэ. Элэг нь цусан дахь саха­рын хэмжээг хэвийн хэмжээнд байлгах, илүүдэл сахарыг гликоген болгон нөөцөлж хэрэгцээтэй цагт нь гаргаж зарцуулдаг. Хvрээлэн байгаа орчин болон хоол хvнс, ундны усаар дамжин хvний биед орж байгаа хvнд металл, химийн бодис, мөн нийлэг эм зэрэг нь элгэнд очоод задарч хоргvйждэг. Элэг хэдэн өдрийн дотор нөхөн төлжих чадвартай. Эмч нар энэ гайхамшигтай чанарыг нь хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслын үндэс болгодог.

Элэгний хатууралтай хүний бие магни, кальци, цинк, А, Д, Е витамины дутагдалд орсон байдаг. Архи их уудаг хүний элэг дээрх дутагдлаас гадна В1, В6 витамины хомсдолд орсон байдаг.

Хоолыг зөөлөн гал дээр удаан чанаж сайтар зөөллөх, эсвэл уураар жигнэж боловсруулах нь элгэнд нэмэлт ачаалал өгөхгүй.

Шарах, хуурах аргаар боловсруулсан хоол, тvvхий, дутуу боловсруулсан хоол хvнс, нөөшилсөн, даршилсан, давсал­сан, цуу болон хурц, халуун хоол амтлагчаар амталсан хоол хvнсийг хориглоно. Давсыг аль болох бага хэрэглэнэ.  

Хэрэв элэг хатуурч, хавдар болвол мэс заслын аргаар эмчлэхээс өөр боломжгүй байдаг. Бид өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарч, гэмтэл осолд өртөхгүй, хоол нойр, ажил амралтаа зохицуулж архи ууж, тамхи татахгүй, хүнсний ногоо жимс хэрэглэж байвал элэгний үйл ажиллагаа суларч, эд эсийн задралд орохгүй урт насалж, халдварт вирусээс сэргийлж болно.

Халдварт вирусууд

Hepatitis A :  Өвчилсөн хүний ялгадсаар, бохирдсон хоол хүнс усаар дамжин халдварлана. Тиймээс нэг цэцэрлэгт халдвар гарахад хүүхдүүд олноороо өвддөг. Халдвар авснаас хойш 2-6 долоо хоног өнгөрсний дараа халуурч, бие суларч үе мөчөөр өвдөж эхэлнэ. Нүд, арьс нь шарлаж, шээс улаан хүрэн өнгөтэй болно. Харин энэ вирусаар өвчилсөн хүнд хожмын архаг өвчлөлт үлдэхгүй. Одоо үед уг вирусийн эсрэг дархлаажуулалт гарсан бөгөөд одоо бага насны хүүхдүүдийг дархлаажуулж байгаа. Нэг удаа өвдсөн хүнд насан туршийн эсэргүүцэл тогтдог.

Hepatitis B : Уг вирусийн халдвар авсан хүмүүсийн хага­саас илүү нь бэлгийн замаар биеийн шингэнээр дамжуулан халдвар авсан байдаг. Өвчилсөн хүний цус, цусан бүтээгдэхүүн мөн өвчилсөн эхийн сүү, нулимс вирусийг тээдэг байна. Өвчин илрэх хугацаа харилцан адилгүй 1 - 6 сарын дотор илэрнэ. Өвчлөгсдийн 5 -10 % д нь уг вирус архагшиж элэгний цирроз болон хорт хавдар үүсгэх магад­лалтай.

ДЭМБ дархлаажуулалтын схемд орсон бөгөөд манайд нярай хүүхдэд уг вакциныг хийдэг. Хүний бие дэх дархлааны хүчинтэй эсэхийг шалган, давтан вакцинжуулалтыг сэр­гээн хийх ёстой байдаг. Эмчил­гээнд дархлаа сайжруулах интерферон вирусийн үржлийг зогсоодог.  

Hepatitis C : Уг вирус цус, биеийн шингэн, бэлгийн замаар болон эхээс хүүхдэд төрөлтийн үеэр дамждаг. Вирусийн өвчний илрэлт халдвар авснаас 1-2 сарын дараа илэрдэг байна. С вирусаар өвчилсөн хүмүүсийн 80 хувьд нь өвчин архаг хэлбэрт ордог. Үүнээс улбаалан элэг хатуурах, элэгний хорт хавдар үүсдэг байна.

Hepatitis D : Энэ вирус үржихдээ В вирусийг түшиглэдэг тул В-гийн халдваргүй хүнд хүрэхгүй гэсэн үг юм.

Hepatitis E,F : Энэ вирусуудын өвчлөлт ховор. А вирус шиг бохир хоол ундаар дамжина. Илрэл нь 14-60 хоногийн хугацаа­тай. Халдвар хожмын ул мөргүй эдгэрдэг байна. Дараагийн удаа бид та бүхэнд элэг угаах зөвлөгөөг хүргэх болно. 

 

 

Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?