ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-02-03  

Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 02-03/50 тоот “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд батлагдсан хөтөлбөрийн дагуу “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын ажилтан ажиллагсдад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг хариуцлага, Эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал сэдвээр холбогдох албан тушаалтан ажилтан ажиллагсдад сургалт зохион байгуулж 1.10 кодтой “Хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар зоогийн газрын ажлын байрны эрсдэлийг үнэлж зөвлөн туслах сургалтыг зохион байгуулав.

Зөвлөн туслах үйлчилгээний явцад илэрсэн зөрчлийн шалтгааныг тодорхойлж арилгуулах арга хэмжээ аван цаашид авах арга хэмжээний талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?