ЭНЭ ЖИЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРААС 3,6 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЭХЭЭР ТООЦООЛООД БАЙНА

2017-02-03  

Дорнод аймгийн брэнд бүтээгдэхүүн зээрийн шошготой байхаар тогтлоо

Дорнод аймаг аялал жуулчлал хөгжих өндөр боломжтой аймаг боловч өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хөгжүүлж чадаагүй. Харин 2016-2025 он хүртэлх Дорнод аймгийн хөгжлийн бодлогын төлөвлөгөөнд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт орсон юм. Ингээд аялал жуулчлалын нэгдсэн системийг бий болгож хөгжүүлэх эхлэлийг тавьсан гэж үзэж байна. Улмаар энэ жил 2000 жуулчин хүлээн авахаар төлөвлөөд байгаа бөгөөд 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутагт татах боломжтой гэж тооцоолоод байна. Ингээд энэ хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг хэсэг бол Дорнод аймгийн брэнд бүтээгдэхүүнийг шошгожуулах ажил юм. Жуулчдад зориулсан бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэгчид үндсэн шошготой болохоор ярилцаж зээрийн зураг дээр тогтож байгаа талаар Дорнод аялал жуулчлал нэгдлийн тэргүүн Дорнод аялал жуулчлалын нэгдлийн тэргүүн Р.Зоригтбаатар хэллээ. 

Дорнод аймагт бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэгчид нилээд олон бий. Арьс шир, мод модон эдлэл, эсгий урлалаар бэлэг дурсгалын дорнодын брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид одоогоор үйл ажиллагаа явуулж байна.

 

ДОРНОД АЙМГААС А.ИЧИНХОРЛОО МЭДЭЭЛЛЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?