2018 ОНД УЛААНБААТАР ХОТНОО ПОЛЬШИЙН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ НЭЭГДЭНЭ

2017-02-03  

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Лабэндаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр орны ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах, Засгийн газар хооронд экспортын зээлийн хэлэлцээр байгуулах, олон талт хамтын ажиллагааг дэмжих, Польшийн Засгийн газраас жил бүр олгодог тэтгэлгээс гадна Варшавын их сургууль МУИС-ийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж бакалавр, магистрын зэргийн хос диплом олгох “2+2+1” хөтөлбөрийг эхлүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Польшийн тал 2018 онд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээхээр ажиллаж байгааг Элчин сайд М.Лабэнда мэдэгдлээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ : ГХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?