Л.ГАНСҮХИЙГ ЯАГААД СУЛЛАХГҮЙ БАЙНА ВЭ?

2017-02-03  

Алтанхуягийн зөвлөх, тухайн үедээ УИХ-ын гишүүн, Байгаль Орчны сайд, намын ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг нам, төр, засгийн өндөр албан тушаал хашиж байсан Л.Гансүхийн ялаа эдлэх хугацаа дууссан ч, түүнийг чөлөөлөхгүй 2 сар өнгөрчээ. Тэр хүлээж хүлээж, тэсвэр алдан Ц.Элбэгдоржид хаяглан захидал бичсэнийг сайтуудад нийтэллээ.

Гансүх гарах гэж яарч байгаагаа хорт хавдар туссан эхнэрээ асрах гэж сэтгэл нь нэг ч хором тогтож чадахгүй байгаагаа учирлажээ. Харин Ц.Элбэгдорж нам гүм. Тэр саяхан Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцсон. Тэнд ганцхан зүйлийг онцолсон. Удирдагч гэж хэн бэ? Тэр хүн бол Хариуцлагатай бас Хариутай байх ёстой гэдгийг тус форумыг үндэслэгч Шварц доктор тодотгосон. Хариутай гэдэг нь иргэдээ сонсож, тэдэндээ хариу өгдөг байх тухай гэж Хариутай гэдэг үгийг хурал дээр тайлбарласан. Тиймээс дарга болчихоод манайхан шиг усанд хаясан чулуу шиг алга болж болохгүй гэдгийг хэлсэн. Та энэ форумд оролцсон хүний хувьд, энэ тодорхойлолтыг сонсоо л байлгүй. Энэ сонссон, дуулснаа харин Монголд нэвтрүүлэх үүрэгтэй санагдана. Тэгвэл нийгэм маань бага боловч урагшлах байх. Харин Та нэгэн үед хамтран зүтгэгч байсан Гансүхийгээ буруутган хорьж болсон юм, хугацаа нь дууссан бол гаргаж болно биз дээ, удирдагч аа. Гансүх өвчтэй, зовлонтой эхнэрээ л асрая гэж байна шүү дээ, ерөнхийлөгч өө.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?