АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАГААН ИДЭЭНИЙ ХУДАЛДАА 2-Р САРЫН 20 ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

2017-02-05  

Архангай аймгийн 11 сумын 80 гаруй малчин өрхийн үйлдвэрлэсэн “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хотноо Тусгаар тогтнолын талбайд /2017.02.03/ эхэллээ. Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, УИХ-ын гишүүн  Г.Тэмүүлэн, Архангай аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар оролцлоо.

2017 оны Сар шиний баярт зориулсан  цагаан идээний энэ удаагийн үзэсгэлэн худалдааны онцлог нь малчдаас хэрэглэгчдэд шууд худалдаа хийж байгаагаараа онцлог юм. Энэхүү худалдааны үеэр ааруул, ээзгий, өрөм, зөөхий, айраг, хурууд, хэвлэсэн болон чипсэн ааруул, цагаан тос, цагааны идээний багцын худалдааг нийслэлийн иргэддээ зориулан худалдаалж байна.    

Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар ”Нэг Архангай” төрийн бус байгууллага, Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Бизнес инкубатор төв”, Архангай аймгийн зарим сумын Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулж байна.

 “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдаа 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

 

Эх сурвалж : ХХААХҮЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?