“ЭРҮҮЛ ЦАГДАА” ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛОВ

2017-02-05  

“Хүй 7 худаг” дахь “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т зохион байгуулсан “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын үеэр “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн нээлт боллоо. Хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг болон  вакцинжуулалтад хамруулж, сургалт зохион байгуулах аж. Мөн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, алба хаагчдын бие бялдарыг чийрэгжүүлэх, сэтгэлзүйн хямрал, гутрал, депрессийн төвшинг бууруулах чиглэлээр эрүүл мэндийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, ажлын байрны дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвшүүлэх, эмчилгээ сувилгаа, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх, хувь хүний  сэтгэл зүйн онцлогийг таних, хөгжүүлэх, чадавхжуулах сургалт зохион багуулах, алба хаагчдын албаны болон хувийн амьдралдаа хандах харилцаа, хандлагыг эерэгжүүлэх сэтгэл зүйн  олон талт арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Хөтөлбөрийн нээлтийн үеэр нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр “Энэ жил Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь цагдаагийн нийт алба хаагчдын талархлыг хүртсэн ажил болж байна. Энэ үйл ажиллагааг нийслэлийн ЗДТГ-аас дэмжин ажиллах болно“ хэмээн онцоллоо.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа К.Нямдаваа “Өнөөдөр “Мөнгөн Улаанбаатар” арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2017 онд хэрэгжүүлэх “Эрүүл цагдаа” хөтөлбөрийнхөө нээлтийг хийлээ. Уг хөтөлбөрийн  хүрээнд цагдаагийн байгууллагын алба хаагчдын эрүүл мэндийг сайжруулах, ажлын байрны дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх зэрэг цогц арга хэмжээг бүтэн жилийн турш зохион байгуулна. Цагдаагийн байгууллагын ажилтан гэмт хэрэгтэй тэмцэх, иргэдийн аюулгүй байдлыг хангадаг гол хүмүүс. Тиймээс бид эрүүл, чийрэг бие бялдартай, эрүүл мэндийн зөв хэвшилтэй байх ёстой гэдэг үүднээс хөтөлбөрийг хэрэгжүүлж байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?