НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ

2017-02-06  

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ж.БАТСУУРЬ, УИХ-ЫН НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХАМГАЛАН НАР ТАНАА

Та бүхний энэ өдрийн амгаланг эрье!

Сүүлийн саруудад төрийн өмчит их дээд сургууль, боловсролын байгууллагад болж буй өөрчлөлттэй  холбоотой өөрийн санал бодлыг хүргэх зорилгоор энэхүү нээлттэй захидлыг бичиж байна.

Миний бие дээд боловсролын байгууллагын өөрчлөлт шинэчлэлт, санхүүжилтийн олон янз байдлыг бий болгох, инновацийн эрхзүйн орчинг бий болгох чиглэлээр бодлого, шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэхэд гар бие оролцож  явсан өөрийн ажлын сургамж, туршлагад үндэслэн дараах хэдэн саналыг хүргүүлж байна.

1. Их дээд сургуулийн академик эрх чөлөө, бие даасан байдлыг хангах:

Төр эзэмшигчийнхээ хувьд төрийн өмчит их дээд сургуулийн удирдлага менежментийг ажлын үр дүн, хариуцлагад үндэслэн солих өөрчлөх эрхтэй болон тодорхой бодлого зарчим баримтлэн өөрчлөлт шинэчлэлтийг хийх нь зүйтэй боловч жирийн багш, судлаачдын эрдмийн ажил  хийх эрх чөлөөг тасралтгүй хангах нь чухал.

Сонгуулиас сонгуульд дээд боловсролын байгууллагын удирдлага, бүтэц үйл ажиллагаанд үндэслэл шаардлагагүй өөрчлөлт хийдэг байдал нь багш судлаачдын эрдмийн хэвийн үйл ажиллагааг хангахад саад тотгор болсоор ирсэнийг анхаарах нь зүйтэй санагдана.

Саяхан төрийн өмчийн их дээд сургуулиудын ТУЗ-ийг шинэчлэн өөрчилсөнийг та бид сайн мэднэ. МУИС болон бусад их дээд сургуульд цаанаа ажлаа хамт олондоо тайлагнах, мэдээлэх, тэдний хүсэл зориг эрх ашгийг илэрхийлэх, төлөөлөх чадамж эрх бүхий инститүци, хамт олны санал хүсэлтээр багш, оюутан төгсөгчдийн  төлөөллийг сонгон шалгаруулсан бол манай  ШУТИС-ийн хувьд багш нар оюутны төлөөллийг гүйцэтгэх удирдлага шууд томилон явуулсан нь хууль зөрчсөн, засаглалын болон ёсзүйн хэмжээнд огт нийцэхгүй, ил тод байдлыг боогдуулсан үйлдэл болсон гэж бодож байна.

Иймд энэхүү алдааг залруулан зөв шийдвэр дахин гаргана  гэдэгт найдаж байна.

2. Удирдлага менежментийг шинэчлэх, хүний нөөцийг чадваржуулах:

Дээд боловсролын байгууллагын зарим удирдлагууд нь эрдэм мэдлэг, менежмент сайтай нь бус, нутаг нуга, танил тал хөөх,  өчигдрийн сайдын, өнөөдрийн УИХ-ын гишүүний сонгууль дагаж гүйсэн , ул долоосон нь томилогдож байгаа нь ажлын хариуцлага тооцох боломжгүй болгож, хамт олон багш, оюутнуудын дунд уур амьсгалыг эвдэн, сөрөг болгож байна.

Тухайлбал манай ШУТИС-ийн шинэхэн ирсэн ТУЗ-ийн хурал ректорын ажлыг хангалттай сайн гэж үзсэн бол эрдмийн хамт олон өнгөрсөн хугацаанд хийгдсэн сургалт, эрдэм шинжилгээ, санхүү, оюутанд чиглэсэн үйл ажиллагааг тааруу муу гэж үзжээ. Өдөр тутмын ажлын үр дүнг өөр дээрээ мэдэрч буй эрдэмтэн багш, судлаачид илүү голчтой үнэлж дүгнэсэн нь лавтай.

Их дээд сургуулийнхаа асуудлыг мэддэг, өөрийн багаа бүрдүүлж асуудлыг удирдан зохион байгуулж чаддаг, хариуцлага хүлээдэг чадавхитай, чадвартай, жудагтай хүн удирдлага, менежментэд байх нь чухал байна. Өчигдөр АН-ыг дагаад, өнөөдөр Ардын намыг харж баясаад, маргааш ''түгжилдэх'' удирдлага менежмент бидэнд хэрэггүй.

Өнгөрсөн жилүүдэд МУИС, АШУҮИС-ийн удирдлагууд шинэ номын сан, нэгдсэн лаборатори байгуулах зэрэг нүдэнд үзэгдэх, гарт баригдах олон ажлууд хийгдсэн бол манай ШУТИС-ийн хувьд урсгалаараа  явж өнгөрсөн үлбэгэр сул он жилүүд байлаа.

3. Үйл ажиллагаа болон санхүүгийн ил тод байдлыг бий болгох:

Оюутан суралцагчид, эцэг эхчүүдийн зовж олсон сургалтын төлбөрийн мөнгийг үр дүнгүй, хяналтгүй зарцуулах, заримдаа шамшигдуулах, түүндээ хариуцлага тооцдоггүй байдал, хариуцлага ил тодыг хуулиудыг  хэлбэр төдий биелүүлэх, бодит үнэнийг нуун далдлах үйлдлүүд амь бөхтэй оршсоор байна.

  • 2016 оны эцсийн байдлаар манай ШУТИС-ийн хувьд нийт бүтээгдэхүүн сургуулиудад санхүүгийн албан тайланд сургалтын төлбөрийн авлага өглөгийн тусгаж ирсэн дүн 1,6 тэрбум төгрөгөөр зөрүүтэй байсан нь холбогдох хөндлөнгийн шалгалтаар тогтоогдсон ноцтой зөрчил саяхан гарлаа. Эдгээр зөрчлүүд 2000 оноос 2014 он хүртэл үеийг хамаарч байсныг онцлох нь зүйтэй.
  • Түүнчлэн  Механик тээврийн сургууль, Геологи уул уурхайн сургууль, Бизнесийн удирдлагын сургууль, Мэдээлэл Холбооны Технологийн сургууль зэрэг бүрэлдэхүүн сургуульд  кассын  бэлэн мөнгө шамшигдуулсан, алга болгосон, оюутны төлбөрийг бэлэн мөнгөөр авч дундаас хяналтгүй завшсан 100 сая гаруй төгрөгийн хэрэг шийдэгдээгүй байна.
  • ШУТИС-ийн зарим нэгж, бүрэлдэхүүн сургууль ах дүү, танил талдаа хий цалин мөнгө зувчуулж залилан хийсэн 150 сая гаруй төгрөгийн хэрэг ч гарсан.
  • Төрийн өмч, газрыг дураар зарж зарцуулах, хууль зөрчсөн худалдан авалт гүйлгээ хийх байдал ч он удаан жил хийгдсээр ирсэн нь тодорхой баримттай байна.
  • ШУТИС-ийн ректор, захиралууд байнга улсын төсөв хэтрүүлэн зуу зуун сая төгрөгөөр үр дүнгүй гадаад дотоод зугаалга хийдаг байдлыг багасгах, хянат бүртгэлгүй  бензин тос зарцуулах, удирдлага 160 сая төгрөгийн үнэтэй машин худалдан авч, хөлөглөх явдлаас ч хэмнэх шаардлага гарна.

Эдгээр тохиолдолд гүйцэтгэх удирдлага, Ректорын зүгээс ТУЗ-д зөрчил дутагдлыг танилцуулахгүй байх, нуух ажлын хариуцлага алдсан, нийтийн өмч идсэн уусан танил тал, хүмүүстээ хариуцлага тооцохгүй явуулах зэрэг ноцтой алдаа дутагдлыг гаргасаар ирлээ.

Иймд бие даасан байдал хязгаарлагдмал хангагдсан, удирдлага менежментийн мэдлэг чадавхи сул, хариуцлага хүлээлгэх бололцоогүй байгаа өнөөгийн нөхцөлд төрийн өмчийн их дээд сургуулийн санхүүгийг ил тод байдлыг хангах, гүйцэтгэх удирдлага, менежментээс ангид бие даасан дотоод хяналтын нэгжийг бодлогоор бий болгон байгуулах нь зүйтэй байна.

4. Санхүүгийн олон янз хэлбэрийг бий болгох:

Их дээд сургуулиуд голчлон оюутны төлбөрөөс хамааралтай байгаа бөгөөд санхүүгийн олон янз байдлыг бий болгохгүйгээр цаашдийн хөгжил, дэвшил бүрхэг тодорхойгүй байна.

Манай ШУТИС 2016 онд судалгаанд суурилсан энтрепренер сургууль болох зорилт тавьсан боловч энэ зорилтондоо хүрч чадалгүй  дахин 2021 онд  энтрепренер  сургууль болно гэсэн бодит бус, хий ахадсан зорилго зорилт тавьж байна. Хийх арга хэмжээ, хэрэгжүүлэх төлөвлөгөө лоозонгийн шинжтэй, хөрөнгө санхүү тодорхойгүй  энэ үед дэлхийн их сургуулийн  жишигт ойртох дэндүү хол байна.

Иймд төрөөс ШУ-д зарцуулах хөрөнгө санхүүг нэмэгдүүлэх, инноваци мэдлэг оюу шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хувийн хэвшил, АНН, хөрөнгө оруулагчдын татвар санхүүгийн бодлогоор дэмжих, инноваци, мэдлэгийн эдийн засгийн мэдлэг менежменттэй удирдлагыг их дээд сургуульд дэвшүүлэх шаардлагатай гэж бодож байна.

Эцэст нь миний энэхүү санал бодлыг хуваалцан, их дээд сургуулийн өөрчлөлт шинэчлэлтэд анхаараасай хэмээн хүсэж байна.

ШУТИС-ИЙН БАГШ Б. АРВИНБАЯР

 

 

ЭХ СУРВАЛЖ : ӨДРИЙН СОНИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сүхээ:Их дээд сургуулийн ТУЗ ийм юмандаа анхаарал хандуулахгүй байгааг ойлгохгүй юм. Төлбөр л авч өөрсдөө цалин л авч байвал болоо гэж боддог байхаа. Оюутан залуус ажил дээр гараад эхнээсээ гологдож эхэлж байгаа нь хэний буруу вэ бодоод үзээрэй !!!! 2017-02-06
zochin:ene ulsiin surguuli arai dendej bnaa ter udirdlaguud ni ymar unetei mashin undag ym bee 2017-02-06
Сумъяа:Бодит үнэн ийм л байгаа. Харин ч зөөлөн бичсэн байна. 2017-02-07
ШУТИС:Дээд боловсролыш хөгжүүлэх 20 сая доллор хаашаа явсан ШУТИС ихэнхийг авсан шүү 2017-02-09
zocnin:ene nuhur uuruu tednii neg de uul ni 2017-05-21
гэрэлт нар:Жүжиглэх юм аа. ажлаасаа хусагдаад шүүхдээд байгаа гэсэн. ичнэ гэж л байхгүй. Гол найруулагчдын нэг шүү дээ. шударгаар тэмцсэн хүн ялагдаад хохирдог болсон, шүүх засаглал ажлаа мушгидаг энэ үе хэдхэн хүний ашиг сонирхолыг дэврээж байна шүү. Том том ****ан жижиг толгойтой хүн сүгнүүдийн гарт шинжлэх ухааны хувь заяа шилжлээ гэж үү дээ. энэ үе дуусаж бүх юм байрандаа орох үе ирэх байхаа. Өөрт нь зохиогүй эрх ямбандаа бялуурсан жижигхээн гарууд өөрсдийгөө тэнгэрийн бурхад гэж өргөмжлөөд, бодит байдлыг олж харахгүй, харахыг ч хүсэхгүй байна. Соёлт ертөнцөд ичих бульчирхайгаа ажиллуулж, хийж чадаагүй ажил албаа чимээгүй өгөөд, жийж холдуулсан мэргэдээсээ уучлал гуйж, өлмийд нь мөргөх учиртай 2017-06-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?