Д.АМАРЖАРГАЛ: ХАНЬТАЙГАА УУЛЗСАН МЭТ САНАГДАЖ БАЙНА

2017-02-07  

Санаж явбал бүтнэ сажилж явбал хүрнэ гэдэг. Тэгвэл цахим ертөнцөд олныг шуугиулаад амжсан жолооч Т.Даваасүрэн агсны амьд ахуйдаа зорьсон зорилт, хүссэн хүсэл нь он цагийн хэлхээн дор, олон хүмүүсийн зүтгэл дундаас биеллээ олсоор байгаа билээ. Оны өмнө гэхэд л “Шинэ Толгойт” төслийн хамт олны зүгээс ар гэрт нь хоёр өрөө байр өгч байсныг та бүхэн санаж байгаа байх. Мөн онцгойлон өөрийн эзэмшиж чадаагүй мэргэжлээ охиндоо өвлүүлэх хүсэл нь том охин Д.Энхжинг “Сайн Аав” киноны гол дүрд хөтөлсөн бол өчигдөрхөн гэхэд л түүний гэр бүл хэсэгхэн хугацаанд ч болтугай аавтайгаа уулзсан мэт халуун дулаан уур амьсгалаар дүүрэн байлаа.



Тодруулбал Улаанбаатар такси компани нь Даваасүрэн агсны гэр бүлд өөрийнх нь хөлөглөж байсан 1224УНМ улсын дугаартай автомашиныг 14.00 цагийн үед гардуулан өгсөн билээ. Үүгээр ч зогсохгүй тус компанийн такси баазын машинууд цуваа үүсгэн хүндэтгэл үзүүллээ.



 


 


 

Энэ үед бид Улаанбаатар такси компаний гүйцэтгэх захирал Б.Алтангадастай уулзаж амжсан юм.



Тэрээр хэлэхдээ : “Т.Даваасүрэн агсан маань манайд 3 жил ажиллахдаа машинаа хувьдаа авсан байсан хэдий ч өөрийн гэсэн бизнес эхлүүлэхээр 9 сая төгрөгийн зээлийг машинаа барьцаа болгон үлдээснийг өнөөдөр бид зээлийг нь чөлөөлж гэр бүлд нь тус машиныг дурсгаж байгаадаа таатай байна” гэлээ.




Ингээд та бүхэн манай бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Сайн аав” киног үзэхийг хүсвэл  Тэнгис, Өргөө, Соёмбо, Хүннү молл, кино театруудаар зочлоорой.

 

 

Эх сурвалж : Jirgee.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Болор:Ямар хөөрхөн юм бэ 2017-02-07
Болор:Хань нь тэнгэрээс харж буй байх даа 2017-02-07
Зочин: Сайхан хамт олон байна. Ухаантай. Баярлалаа 2017-02-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?