УТААНЫ ГАМШИГ БУЮУ ТЭР ГАМШГИЙН АВТОР ГУРВАН "Э"

2017-02-07  

Үндэсний аюулгүй байдал 3 гишүүнтэй. Гурвуулаа "Э"-гээр эхэлсэн нэртэй. Нэрийг нь та бүхэн мэдэх учраас нэрлэх шаардлага алга. Юм юманд нэр нь холбогдох болсон. Хамгийн сүүлийн жишээ бол Эрдэнэтийн 49 хувийн хувьчлал. Монголын саалийн гол үнээг хувьд авах үйл явц энэ гурван "Э"-г тойроогүй гэж хардах хүмүүсийн тоо нийгэмд улам өссөөр.

УИХ-ын гишүүн Аюурсайхан, Ц.Нямдорж нар тэрхүү 49 хувийн хувьчлалыг нарийн шалгахыг эхнээс нь шаардаж, хувьчилсан 49 хувийг төрд эргүүлэн авах байр суурин хатуу зогсож буй. Энэ хатуу шаардлагад гурван "Э"-ийн байр суурь маш зөөлөн байгаа нь, тэднийг 49 хувийн ард байна гэх хардлагыг улам гүнзгийрүүлсэн. Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь ГАМШИГ болох гээд байсан тул, тэр ирж буй гамшгаас илүү гамшгийг бий болгох шаардлага үүссэн гэж сэжиглэх нэгэн байна. Тэдний зохиосон, энэхүү зохиомол гамшиг бол Улаанбаатарын УТАА байж таарсан. Өвөл байсан учраас үүнээс өөр сэдвийг сонгох нь дэндүү учир дутагдалтай байсан байж болох. Гэтэл утааны дэргэд, Монголчуудын жинхэнэ гамшиг болсон ажилгүйдэл, ядуурал гэдэг гамшиг, улирал хамаарахгүй оршсоор атал гурван "Э" түүнийг зориуд анзаарсангүй нь анхаарал татаж байна. Үнэндээ, нийгмийг хамарсан ядуурлыг гамшиг гэж хүлээн зөвшөөрч чадахгүй атлаа , утаа гамшиг болчихдог нь эмгэнэлтэй. Гурван "Э" яаран хуралдаж, Улаанбаатарын утааг ГАМШИГ хэмээн зарласан нь цаанаа Эрдэнэтийн 49 хувийн хувьчлалын асуудлыг намжаан дарах хувийн сонирхол бүхий тоглолт байсан гэж үзэх хэсэг одоо ч энэ үзэлдээ үнэнч хэвээр. Хэдэн цахилгаан зуух, шөнийн тарифын тэглэлт, банкны лизинг олголт зэрэг ажлыг ар араас нь ундруулж, рок попынхон гэнэт сэрж, зэрэг зэрэг дуу зохиож, эцэг эхчүүд талбайд жагсаж, олон нийтийн анхаарлыг ГАМШИГ руу хандуулахыг оролдсон. Тэр бүгдийн ард гурван "Э" -г байсан гэж хэлж чадахгүй. Ямар ч гэсэн онилсон байгаа оносонгүй. Даравч дардайна, булавч бултайна гэгчээр Эрдэнэтийн 49 хувийн хувьчлалыг Улаанбаатарын хөшиглөсөн утаагаар ч халхалж чадсангүй. Эрдэнэтийн 49 хувь зарим эрх мэдэлтэнд ГАМШИГ болох магадлалтай учраас, Эрдэнэтийн 49 хувиас болж алдах, айх, түгших зүйл байхыг үгүйсгэж чадахгүй. Тэдэнд айх, түгших зүйл байхгүй бол аваас Утаагаар оролдохгүй л байсан болов уу. Тиймээс өөрсөд рүүгээ дөхөх гамшгийг өөр чигт хандуулах зорилгоор УТААНЫ ГАМШИГ ЗОХИОЖЭЭ гэх хардлага үргэлжилсээр.

 

 

Аналист Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Зохиомол гамшиг шүү дээ. 2017-02-07
Болор:Утааны шийдвэр нь инээдтэй. Шөнийн тарифыг тэглэсэн нь бас үлгэр 2017-02-07
Зочин:Эрдэнэтээр оролдох нь галаар наадах мэт осолтой. Өөрсад рүүгээ гал дууджээ. 2017-02-07
Зочин:Ажилгүйдэл, ядуурлаас гарах шийдвэр гаргаач. 2017-02-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?