ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2017-02-07  

Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярын үеэр хүнсний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01/27 дугаар удирдамж батлагдан гарлаа.

Удирдамжийн дагуу хоол, хүнсний чиглэлээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж эхлээд байна. Энэ үеэр аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гарын авлага, зөвлөмжөөр хангах, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авна. Мөн хэрэглэгч болон хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулсан зөвлөмж, сэрэмжлүүлгийг түгээх юм.

 

 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?