ӨНӨӨДӨР МОНГОЛ ТӨРИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН, МАРШАЛ, Х.ЧОЙБАЛСАНЫ МЭНДЭЛСНИЙ 122 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2017-02-08  

Өнөөдөр Монгол Төрийн нэрт зүтгэлтэн, Маршал, Х.Чойбалсаны мэндэлсний 122 жилийн ой тохиож байна.

Хорлоогийн Чойбалсан Жамц эцгийн хүү боловч Хорлоо гэж эхийнхээ нэрээр овоглогдож, төрөхдөө Дугар гэсэн нэртэй байсан  байна. 1895 оны хоёрдугаар сарын 8-р 1952 оны нэгдүгээр сарын 26) 1930-аад оноос нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байлаа.

Монгол дахь Төвдийн буддын шашны Чойбалсан хийдэд бага насандаа шавилан сууж байхдаа авсан номын нэр юм байна. Чойбалсан гэдэг нь сайн цогт ном эрдэм гэсэн утгатай төвд үг юм.

Монгол Төрийн нэрт зүтгэлтэн Маршал /1936/ Хошой баатар /1941, 1945/, Зууны түүхэн хүн, улсын мэргэн /1895-1952/ Х.Чойбалсан нь Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу /одоогийн Чойбалсан сум/-нд төрсөн. Бага насандаа Сан бэйс, Угтамын хийдэд шавилан сууж байгаад 1912 онд Нийслэл Хүрээ рүү оргон очиж ачаа бараа зөөх зэрэг ажил хийхийн хамт автономит Монголын анхны сургуульд орж суралцжээ.

1918 оны эцсээр Нийслэл хүрээнд байгуулсан Консулын дэнжийн нууц бүлгэмийн гишүүн, 1920 онд Зөвлөлт орос улс, Коминтернтэй холбоо тогтоохоор очиж нам байгуулж, ардын хувьсгалын ялалтыг хангахын төлө тэмцэж явсан долоон хүний нэг, 1921-1928 онд бүх цэргийн дэд жанжин, цэргийн зөвлөлийн гишүүн, бүх цэргийн жанжин, 1928-1930 онд Гадаад явдлын яамны сайд, 1931-1935 онд мал тариалангийн яамны сайд, 1935 оноос Ардын СНЗ-ын орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, Дотоод явдлын яамны сайд, Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж байсан. Тэрбээр 1939 онд Ардын СНЗ-ын Ерөнхий сайдаар томилогдсон. “Монгол ардын үндэсний хувьсгал анх үүсэж байгуулагдсан товч түүх” ном зохиогчдын нэг.

Монгол улсын тусгаар тогнолыг хамгаалахын төлөө тууштай тэмцсэн төрийн гарамгай зүтгэлтэн билээ. Тэрбээр Москвад эмчлүүлж байгаад 1952 онд тэндээ нас баржээ.

Өнөөдөр түүний мэндэлсний 122 жилийн ой тохиолдуулан Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байгаа эд өлгийн зүйлээр үзэсгэлэн гаргах юм байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?