ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮДИЙН ЦАЛИН 480 МЯНГААС ИХГҮЙ БАЙНА

2017-02-08  

УИХ-ын 69 дүгээр тогтоолд тусгасан төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн төлөөллийг хэрэгжүүлж буй төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн зохистой харьцааг хангахаар 450 гишүүнийг өөрчлөн томилсон. Түүнчлэн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд хариуцлага тооцох тогтолцоог хэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү хариуцлагын зарчим нь хараат бус гишүүдэд ч адилхан үйлчлэх юм.

Мөн Засгийн газрын 2013 оны 16 дугаар тэмдэглэл, 2016 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-ын 3.7 дах заалтыг тус тус үндэслэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалингийн дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн буюу 480 мянган төгрөгөөс ихгүй байхаар шинэчлэн тогтоосон.

 

 

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?