ГАРЫН ТАВАН ХУРУУ КИНОНЫ ГОЛ ДҮР ШАГДАР ЯАГААД ХОЛЛИВУДЫН ЗАРЧИМД НИЙЦЭХГҮЙ ВЭ?

2017-02-08  
Кино бол урлаг гэдэг. Гэхдээ түүнийг хөгжүүлсэн Холливудад бол киног бизнес гэж үздэг. Тиймээс ч кино гэдэг өөрөө бүхэл бүтэн industry буюу үйлдвэрлэл болтлоо хөгжсөн. Дэлхийн хэмжээний кино компаниуд, продакшнууд оддыг төрүүлж дэлхий ертөнцийг байлдан дагуулсаар.

АНУ-д Холливуд, Энэтхэгт Болливуд гэж хөгжлөө тодорхойлсон бол Монголд Молливуд ч гэж гарч ирэхийг УИХ-ын гишүүн асан, бэстсэллэр болсон "Ногоон нүдэн лам" романы зохиогч Оюунгэрэл хүсэн хүлээж байна. Тэр төрийн түшээгийн сонгуульт ажлаа өгснөөс хойш "Ногоон нүдэн лам" романыхаа хоёрдугаар дэвтрийг туурвих ажилдаа орсны зэрэгцээ бас кино ертөнцөд хүчээ сорихоор зэхжээ. Эхний кино зохиол нь Батаарын тухай кино зохиол байхыг ч үгүйсгэхгүй байна.

Тэр нэгэнт кино урлагт хүчээ сорихоор шийдсэн тул, кино зохиол бичих, түүний арга техникт суралцах үүднээс АНУ-ын Хавайд "Кино зохиолыг хэрхэн бичих вэ?" сургалтад сууж, кино бичих Холливудын алтан дүрмээс суралцсан байна. Хавайд сурсан мэдсэнээ зөвхөн өөртөө хадгалахыг хүсэлгүй, монголчуудтайгаа хуваалцах үүднээс "Кино зохиол хэрхэн бичих вэ?" маш сонирхолтой сургалтыг зохион байгууллаа.

Энэ бол Голливудын алтан дүрмээр хэрхэн кино бичихийг Монголд, монголчуудад заасан анхны сургалт боллоо. Сургалтанд хамрагдсан 20 орчим сонирхогчид маш өндөр сэтгэгдэлтэй үлдэв. Киног хэрхэн хийдэг тухай Голливудын тогтсон онол, арга туршлагыг Холливудын кино, Монголын киноны алдаа оноонд харьцуулж, онол практикийг чадамгай хослуулан маш цэгцтэйгээр заасныг сургалтанд оролцогчид онцоллоо. Дүрийг дагах, дүрд захирагдах. Дүр амьд байх. Дүр хувирч байх ёстой гэсэн Холливудын алтан дүрмээс Оюунгэрэл хатагтай монголчуудтайгаа тийнхүү хуваалцлаа.

Монголчуудад ойрхоноор нь жишээ авбал, "Гарын таван хуруу " киноны гол дүр Шагдар. Энэ дүр сайн дүр боловч, Холливудын зарчимд нийцээгүй. Яагаад гэвэл дүр хувирах онолд тэр нийцээгүй байна. Муу дүрээр эхэлсэн, муугаараа төгссөн гэхчилэн амьдрал, практик дээр тулгуурлан хичээлээ маш цэгцтэй, ойлгомжтой заалаа. Маш хязгаарлагдмал хүрээнд хийсэн энэхүү сургалтаа үнэ төлбөргүй хийж, анхны ангиа 1-ийн "А" ангийнхан гэж Оюунгэрэл нэрлэлээ.

Тэгэхээр энэ сургалт цаашид үргэлжлэх магадлалтай. Сургалтад оролцогчид буюу киноны 1-ийн "А" ангийнхан нэгэн группд нэгдэж, бичсэн кино зохиолоо хамтдаа хэлэлцэж байхаар тогтлоо. Оюунгэрэлийн мөрөөдөл биелэж, Молливуд дэлхийд гарч ирэх тэр цагийг наашлуулахад, сайн кино зохиол хэрэгтэй. Ямар ч гэсэн Холливудын зарчмаар хэрхэн кино бичихийг нэг биш, нэг хэсэг монгол мэддэг болсон нь амжилт.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн.:Голливиуд байхдаа ч яахав. Холливиуд гээч... hollywood gollywood бна уу, унш даа. 2017-02-08
Zoch:pee 2hon etegtei 2017-02-08
zass:nogoon nuden lam bol getsuu dee 2017-02-09
Film maker:Ene dund neg ch oligtoi kinonii hvn alga. Nom huulj bichsen odoo kino huulj hiihiin bnldaa tegehdee bur feminist kino. 2017-02-09
лял:хахах ****ан хүүхнүүд одоо кануу урлагийг дампууруулуж Шүүдэрцэцэгдэх нь дээ кануу ямар гэм буруутайдаа ингэж зовоход х үрэв хаха 2017-02-09
**** өө:Холливудын кинон ыталаархи анхных биш шүү ОЮУНбалар аа блэкс бокс дээр глобоос холлливууд киноны тухай зааж л бсн 2017-02-09
Хаха:Одоо энэ хэдэн авгай молливүүд байгууллаа юу? 2017-02-10
jjji :het hiiswer bn ........ surgaltand suuj ireed hicjeel orj ntr ,,iim joohonoor setgej bolhguiee.oyungerel ingeedl nairulagch bolchu shdee uuriguu medremeer ym het dutuu unelej bn kino urlagiig 2017-02-10
Би нь :Заасс монголоороо л байж, сэтгэе. Америк руугаа явмаар юм дөө энэ хүн 2017-02-10
zochin:Ene balai avgai yuuga meddegiin Nogoon nuden lam bol yamar ch logic-gui ahtai ni suuchihaad duug ni haraad bdag tiim mongol huuhen b.dgiimu 2017-02-10
Germany:Notion nuden lam bol sucks 2017-02-11
Асаа:Ямар ч хогийг сайн рекламдвал тренд болдгийг ногоон нүдэн лам харуулсан. Шинэ монголчуудын шийгуанд таарсан бичвэр. Ёстой хог, булай. Оюунгэрэл нь сумтай байх. 2017-02-12
Unen:Amidral xaruulax gej xiisen duriig odoo mongo bosgox dur bolgox ni. Buxiin yumiig mongonii nudeer xardag shunaltai amerikuudaas sursan yumaa ix yumand bodchijee. Mongolchuud yum xiix dee mongonii toloo yum xiideggui yum. Setgeleesee xund yum bodogduulax yum xiideg shuu. 2017-02-14
Уншигч:Ногоон нүдэн лам гэх адгийн найруулгатай, хамгийн зузаан номонцор олон жил лангуу манасан даа. Америк нөхөр нь бичиж өөрөө орчуул маргааш болсон юм шигээ... 2017-02-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?