ЭМГЭНЭЛ

2017-02-08  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Самбуугийн Оюунчимэг 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр өвчний улмаас зуурдаар таалал төгсч өнөөдөр сүүлчийн замд нь үдэж байна.

С.Оюунчимэг нь 1969 онд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. 1987 онд Нийслэлийн 10 жилийн 5 дугаар дунд сургууль, 1994 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. С.Оюунчимэг маань 1987-1990 онд УДШ-д үйлчлэгчээс амьдралаа шүүхтэй холбон, улмаар 1994-2000 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, туслах шүүгч, 2000-2006 онд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгч, 2006 -2013 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч, 2013-2015 онд Сум дундын 28 дугаар шүүхийн шүүгч, 2015 оны 7 сараас 2016 оны 6 сар хүртэл Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2016 оны 6 сараас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байлаа.

Оюунчимэг шүүгч Монгол Улсад хүний эрхийг дээдлэх, эрх зүйт төрийг бэхжүүлэх, шударга, энэрэнгүй ёсыг бэхжүүлэх, шүүхийн хараат бус байдлыг бүрдүүлэхийн төлөө хувийн амьдралыг умартан шүүгчийн ажилдаа үнэн сэтгэлээсээ дурлан цаг наргүй зүтгэхдээ ажлын хүндээс үл ажиран, нөр их хөдөлмөр, ховорхон шулуун шударга, ажилч хичээнгүй зан чанар, шүүгчийн шударга зан, өндөр ур чадварын үлгэр жишээ байлаа.

С.Оюунчимэг шүүгч өнөөгийн шүүхийн засаглалын шударга бус байдал, хэсэг хүний тойрсон бүлэглэлийг сөрөн явахдаа шударга ёсны төлөө дээдэст тал засалгүй, энгийн хүмүүс, найз нөхдөдөө хүндлэлийг үзүүлж ховорхон хүн чанарыг харуулж байлаа. Энэ гайхамшигт эгэл хүмүүний гэгээн дүр бидэнд үүрд хадгалагдан үлдэх болно. Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, ойр дотнын бүх хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

 

 

Хэсэг найз нараас нь 2017.02.08

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?