ЗУРАГ ТӨСЛИЙН МАГАДЛАЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЭЭГДЛЭЭ

2017-02-08  

Барилгын Хөгжлийн Төвд барилга байгууламжийн зураг төслийн баримт бичигт магадлал хийх нэг цэгийн үйлчилгээ шинээр нээгдлээ. БХБ-ын Сайд Г.Мөнхбаярын санаачилгаар барилга байгууламжийн, зураг төсөл боловсруулалтын чанарыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор“Барилга байгууламжийн зураг төслийн баримт бичигт магадлал хийх” ажлыг нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлж байгаа юм.

Энэхүү үйлчилгээг нэг цэгийн хэлбэрт шилжүүлснээр зураг төслийн байгууллагад чирэгдэлгүй, хурдан шуурхай, нээлттэй, ил тод хэлбэрээр үйлчлэх нөхцөл бүрдэж байгаа бөгөөд магадлалын үйл ажиллагаанд оролцогч бүхий л талуудын ажлын уялдаа холбоо сайжирч, ажлын чанар хүртээмж сайжрах боломжтой зэрэг олон чухал ач холбогдолтой ажээ.

Нэг цэгийн үйлчилгээний нээлтийн үйл ажиллагаанд БХБЯ-ны газрын дарга нар, сайдын зөвлөх А.Баянмөнх, Барилгын Хөгжлийн Төвийн Захирал Ц.Амарсанаа, энэ өдөр томилогдсон зураг төслийн экспертүүд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

“Барилга байгууламжийн зураг төслийн баримт бичигт магадлал хийх” ажлын нэг цэгийн үйлчилгээний танхимд Барилгын Хөгжлийн Төвтэй гэрээ байгуулж ажилладаг орон тооны бус, мэргэжлийн экспертүүд ажиллах бөгөөд зураг төсөл зохиогч байгууллагаас ирүүлсэн баримт бичигт магадлал хийж, дүгнэлтээр баталгаажуулах ажил ийнхүү нэг дор түргэн шуурхай явагдах нөхцөл бүрдлээ.

 

 

Барилга Хот Байгуулалтын Яам, Барилгын Хөгжлийн Төв

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?