1634 ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛЭГ ХҮЛЭЭН АВЧЭЭ

2017-02-08  

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба 2017 оны 1 дүгээр сард төрийн байгууллагуудаас ирүүлсэн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгт дүн шинжилгээ хийв.

2017 оны 1 дүгээр сард нийт 1634 хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хүлээн авч, 1 дүгээр сарын 31-ний байдлаар 1168 буюу 71,4 хувийг шалгаж шийдвэрлэсэн бол 466 буюу 28,6 хувийг шалгаж байгаа дүн гарчээ.

Ирүүлсэн мэдүүлгийн тоог байгууллагаар нь авч үзвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 118, Цагдаагийн ерөнхий газар 58, Оюуны өмч, улсын бүртгэлийн газар 35, Татварын ерөнхий газар 33, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар 33, Төрийн банк 30 мэдүүлэг тус тус ирүүлсэн нь хамгийн өндөр дүнтэй гарсан байна.Мөн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг ирүүлсэн байдлыг харьяалагдах нутаг дэвсгэрээр авч үзвэл нийт мэдүүлгийн 50 гаруй хувийг нийслэлд байрлалтай байгууллагуудаас ирүүлж, аймгуудаас Хөвсгөл, Төв, Хэнтий, Ховд аймгууд харьцангуй олон тооны мэдүүлэг, Дархан-Уул, Говьсүмбэр, Баян-Өлгий аймгууд харьцангуй цөөн тооны урьдчилсан мэдүүлэг ирүүлжээ.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн албан тушаалаар нь авч үзвэл Багийн Засаг даргын албан тушаалд (ХАСУМ) 463, Засаг даргын орлогч 62, Сургалтын менежер 20, ЗДТГ-ын дарга 16, ИТХ-ын нарийн бичгийн дарга 9, ахлах мэргэжилтэн 8 мэдүүлгийг тус тус ирүүлсэн нь харьцангуй өндөр хувьтай байна.

График 2. Мэдүүлгийн тоо, томилогдохоор ирүүлсэн ХАСУМ албан тушаалын байдлаар

График 3. Хянаж шийдвэрлэсэн байдал

 

 

ЭХ СУРВАЛЖ : АТГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?