ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР, МҮОНРТ-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2017-02-08  

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз хамтран хүн амын цөм болох гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгаалал болон нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. 

Энэ хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн юм. 

Хоёр талын хамтын ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэд олон нийтийн санаа бодлыг хандуулахын зэрэгцээ иргэд олон нийтэд салбарын хууль тогтоомжийг сурталчлах, нийгмийг соён гэгээрүүлэх, эерэг өөрчлөлтөнд уриалахад чиглэгдэх аж.

Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нэн тэргүүний ажил иргэдийг соён гэгээрүүлэх, эерэг өөрчлөлтийг нийгэмд бий болгоход чиглэгдэж байна. Иймд бидний саналыг нааштайгаар хүлээн авч, монгол орны өнцөг булан бүрт амьдарч буй иргэдэд эерэг мэдээ мэдээлэл, нэвтрүүлгүүдийг хүргэхээр болсон МҮОНРТ-ийн хамт олонд талархал илэрхийлье." гэлээ.

Харин МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц : “2017 онд МҮОНРТ тэр дундаа хоёрдугаар суваг болох “Монголын мэдээ” сувгаараа гэр бүл, хүүхэд, залуучуудын хүмүүжил, боловсрол, эрүүл мэнд болон гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэх тодорхой зорилт тавин ажиллана. Бид бүхний ирээдүй бол хүүхэд, залуучууд, тогтвортой гэр бүл. Энэ утгаараа манай байгууллага нийгмийн хариуцлагаа дээдэлдэг, олон нийтийн хараат бус телевизийн хувьд энэ байгууллагад онцгой ач холбогдол өгч хамтран ажиллах болно” хэмээн онцолсон юм.

Ийнхүү МҮОНРТ нь тогтвортой гэр бүл, оюунлаг хүүхэд, ирээдүйтэй залуусыг дэмжиж, тэдний өмнө тулгамдсан асуудал болоод түүнийг хэрхэн яаж шийдвэрлэж байгаа талаарх бүхий л мэдээллийг олон нийтэд хүргэх юм.

 

 

Эх сурвалж : Гэр бүл хүүхэд хөгжлийн газар

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?