САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРЛААР 10 ГАРУЙ АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2017-02-09  

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, олгосон тусгай зөвшөөрлийн чиглэлээр огт үйл ажиллагаа явуулаагүй “Улаанбаатар капитал ББСБ” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Мөн банк бус санхүүгийн зах зээлд валют арилжааны болон зээлийн тусгай зөвшөөрөлтэй ажиллаж байгаа “Баянгол ундрага ББСБ” ХХК-ийн зээлийн, үнэт цаасны зах зээлд андеррайтерийн болон зуучлагчийн (брокер, дилер) тусгай зөвшөөрөлтэй ажиллаж байгаа “Азиа пасифик секьюритис ҮЦК” ХХК-ийн андеррайтерийн тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.

Түүнчлэн, нэр бүхий 10 компаний Хөдөө аж ахуйн бирж (ХААБ)-ийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлээд байсныг сэргээж, үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, Хорооноос тогтоосон журам, заавар, хэм хэмжээ, хугацааг мөрдөж ажиллахыг даалгалаа. Үүнтэй холбогдуулан, холбогдох дүрэм, журам, биржийн арилжааны системд зохих өөрчлөлтийг оруулж, зохицуулалтын үйлчилгээний хөлсийг сар бүр төвлөрүүлж ажиллахыг “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-д үүрэг болгов.

Мөн хурлаар, “Анхдагч-Андууд”, “Партизаны тэнхлэг”, “Идэрийн ундрага”, “Угтаал-Ундрам” ХЗХ-дын тусгай зөвшөөрлийг сунган, “Шонхор үнэлгээ аудит” ХХК-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэж, Даатгалын салбарт 2007 оноос үйл ажиллагаа явуулж байгаа “Ган зам даатгал” ХХК хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө хэмжээг 750,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэн 5.0 тэрбум төгрөг болгохоор хүсэлт ирүүлснийг зөвшөөрлөө.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?