Нүүр   /  

ХОВД АЙМГИЙН БОЭТӨВ “ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭМНЭЛГИЙН ОРЧИН САЙЖРУУЛАХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

2017-02-09  

БНСУ-ын Засгийн газраас үзүүлж буй буцалтгүй тусламж “Гадаадад сайн дурын ажилтан томилох” төслийн хүрээнд  Бүсийн оношлогоо эмчилгээний  төв  анхны эрүүл мэндийн баг хоол судлаач, анагаах ухааны магистр Пак Хэрим, нийгмийн эрүүл мэндийн ажилтан Ча Жүна нарын сайн дурын ажилтныг хүлээн авч хамтран ажиллаж “ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭМНЭЛГИЙН ОРЧИН САЙЖРУУЛАХ” төслийг хэрэгжүүлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн БОЭТ-ийн Мэс засал, Төрөх, Эмчилгээний хоолны тасгуудад дээрх төслийг хэрэгжүүлж тусламж үйлчилгээний аюулгүй байдал, эмнэлгийн орчныг сайжруулсан байна. “ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭМНЭЛГИЙН ОРЧИН САЙЖРУУЛАХ” төслийн нээлтэнд аймгийн Засаг даргын тамгын газрын  НХХ-ийн дарга Б.Гантөмөр, ахлах мэргэжилтэн С.Дорж, БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох, БНСУ-ын Койка олон улсын байгууллагын суурин төлөөлөгч хатагтай Пак Сү Ён,  Сайн дурын гишүүний аюулгүй байдал ба төсөл хөтөлбөр хариуцсан менежер Ким Жон Жэ, төсөл, хөтөлбөрийн дадлагажигч Хун Жи Е,  Сайн дурын гишүүний төсөл хөтөлбөр хариуцсан ажилтан  Б. Мөнх-Оргил, Ховд аймагт ажиллаж буй  сайн дурын гишүүд, БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүд оролцлоо. 

 

 

ХОВД АЙМГААС Х.АЛТАНТУЯА МЭДЭЭЛЛЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?