ОХУ-ЫН ДИПЛОМАТ АЖИЛТНЫ БАЯРЫН ӨДӨР ХОЁРДУГААР САРЫН 10-НД БОЛНО

2017-02-09  

ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул А.Ц.Доржиев, Орос Улсын дипломат ажилтны өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор сэтгүүлчидтэй уулзалт хийн Дарханчуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр “Бидний хувьд Дипломат ажилтны өдөр нь зөвхөн баяр төдийгүй өнгөрсөн оны ажлаа дүгнэж, дараагийн жилд хийх ажлаа төлөвлөх үе байдаг. Энэ жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 96 жилийн ой тохиож байна. ЗХУ болон Монгол улсын хооронд 1921 оны 11 сарын 5-ны өдөр байгуулсан найрсаг харилцааны гэрээнд гарын үсэг зурсан нь хоёр орны улс төрийн онцгой ач холбогдолтой үйл явдал болсон. Энэхүү түүхэн ойд зориулсан хоёр улсын хамтын үйл ажиллагааны төлөвлөгөөг хийж дуусгаад байна” гэлээ. Ерөнхий консул өнгөрсөн жил бүс нутаг, хил орчмын хөгжилтэй холбоотой үйл ажиллагааны мэдээллийг олон нийтэд бодитойгоор түгээн дэлгэрүүлэх үйлсэд амжилттай хамтран ажилласан Дарханы сэтгүүлчдэд талархал илэрхийлэв.

Одоогоос 96 жилийн тэртээ Зөвлөлт Орос Улсын Засгийн газар, Монгол Улсын Ардын Засгийн газрыг дэлхийн бүх орнуудаас анх хууль ёсоор хүлээн зөвшөөрч, өөрийн бүрэн эрхт консулын төлөөлөгчдийг Монголын нийслэл, Ховд, Улиастай, Алтанбулаг хотуудад илгээжээ. Түүхэн гэрээгээр баталгаажсан Орос, Монголын харилцаа хэд хэдэн үе шатыг дамжин хөгжсөөр орчин үед 1993 оны 1 сарын 20-ны өдрийн найрамдалт хамтын ажиллагааны гэрээнд суурилан батажсан гэдгийг Ерөнхий консул А.Ц.Доржиев цохон тэмдэглэлээ.

 

 

Дархан хотын пэйж хуудаснаас

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?