ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ, ЦАГ ХУГАЦААНЫ ХУВААРЬ БАТАЛЛАА

2017-02-10  

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь, сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг тус тус хэлэлцэж баталлаа.

Сонгуулийн тухай хуульд цагийн хуваарийг сонгуулийн төв байгууллага гаргаж мөрдүүлнэ гэж заасан бөгөөд хуваарьт санал авах өдөр тогтоох, сонгууль товлон зарлахаас аваад сонгуулийн хэсэг, хороод байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалт нэгтгэн гаргах, цахим хуудаст байрлуулах, ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, бүртгэх ажиллагаа, сонгуулийн сурталчилгаа хийх, саналын хуудас, техник хэрэгслийг бэлтгэх, хүргүүлэх, гадаад улсад байгаа сонгогчийн санал авах ажиллагаа, санал авах, дүгнэх, сонгуулийн зардал тогтоох, тайлан гаргах зэрэг асуудлыг хуулийн  холбогдох заалттай, хэрэгжиж эхлэх, дуусгах хугацаатай нь нарийвчлан тусгажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг бэлтгэн явуулах ажлын төлөвлөгөөнд холбогдох тогтоолын төслийг боловсруулж батлуулах, хүн ам, сонгуулийн насны хүний тоог 2017 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар гаргуулж авах, дүрэм, журам, маягт, загварын төсөл боловруулж батлуулах, сонгуулийн  хороод, тэдгээрийн бүрэлдэхүүн, хэсэг, сонгогчдын тооны талаархи судалгаа гаргах зэрэг зохион байгуулалтын ажлыг төлөвлөж тэдгээрийг хэрэгжих хугацаа, хариуцах байгууллага, ажилтны нэрсийн хамт гаргажээ.

Түүнээс гадна сонгуулийн үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн баримт бичиг боловсруулах, сургалт, сурталчилгаа, сонгогчдын боловсрол, сонгуулийн автоматжуулсан системтэй холбоотой ажлыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой тусгасан байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?