С.ЭРДЭНЭ : ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ АЖИЛ ХИЙЖ ЧАДДАГГҮЙ ГЭСЭН ХАНДЛАГЫГ ЗОГСООСОН

2017-02-10  

"Эрдэнэс Таван Толгой" компанийн өмнөх удирдлага ямар бодолтой байсныг хэлж мэдэхгүй. Шинээр томилогдсон удирдлага "Монголчууд бидэнд боломж бололцоо бий. Үүндээ тулгуурлан илүү түлхүү хөгжүүлэх ёстой" гэсэн үзэл бодолтой нь ажиглагдсан нь давуу талыг бий болгож байна. Ямар ч гэсэн Төрийн өмчит компани ажил хийж чаддаггүй гэсэн хандлагыг няцааж чадсан дэвшилттэй хэд хэдэн шийдвэр гаргаж чадлаа. "Эрдэнэс Таван Толгой" компанийн үйлдвэрчний эвлэлийн даргын хувьд, монгол ажилчдыг төлөөлөн сэтгэгдлээ хуваалцаж байна. Төрийн өмчит компани ажил хийж чаддаггүй нэрийн дор "Эрдэнэс Таван Толгой" компанийг хувьдаа авах гэсэн оролдлого зогсолтгүй үргэлжилсэн. Одоо ч хуучирсан сэдэв биш. MSC-ийн хувьд, үйлдвэрлэлийн алдагдалд орчихсон, цаанаа өртэй байгаа компани. Тэдний Өмнөговь аймагт байгуулсан бүтээн байгуулалт нь Монголын гэхээсээ илүү гаднын хөрөнгө оруулагч нарын хөрөнгө шүү дээ. Миний харж байгаагаар, MSC компани нь, олборлолтын ашиг нь өндөр Тавантолгойг хувьдаа авч, эрх мэдлээрээ дамжуулан гэрээ хийж, өөрийнхөө алдагдлыг нөхөх бодлого барьж байгаа болов уу. Түүнээс өөрийнхөө ажлыг хийж чадахгүй байж, гэнэт ард түмэн, төрдөө хайртай болчихно гэдэг нь эргэлзээтэй. Би УИХ-ын гишүүдэд уриалга гаргасан. Шийдвэр гаргагчид асуудлыг олон талаас нь хараасай. MSC Таван толгой дээр ирээд ажилчдын асуудлыг шийднэ гэдэгт итгэхгүй байгаа.

 

 

Эх сурвалж : Зууны мэдээ сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?