ХУВЬД АВСАН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 49%-ИЙГ ТӨРД БУЦААН АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2017-02-10  

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ ХЭЛЭЛЦЭХЭД ХЭН ЮУ ХЭЛЭВ?

Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр : "2016 он аравдугаар сарын 17-нд ХЗДХ-ийн сайдын зүгээс АТГ-т “Эрдэнэт”-ийн асуудлыг шалгуулахаар өгсөн. Нийслэлийн Прокуророос арванхоёрдугаар сарын 20-нд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэнээ мэдэгдсэн".

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж : "Ажлын хэсгийн дүгнэлт дөрвөн чиглэлээр гарсан. Үүн дээр хууль зөрчсөн асуудлууд тодорхой туссан байгаа. Худалдан авах ажиллагаанд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал оролцсон, ХХБ банкны тухай хуулиа зөрчсөн зэрэг өчнөөн асуудал байна” гэлээ. 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор : “Эрдэнэт” үйлдвэр олон улсын арбитрын шүүх дээр 140 сая ам.доллар төлөх болсон тухай хэвлэлээр бичиж байна, тийм асуудал байхгүй.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж : Хонь 1000 хүрэхээр алж идэх юм олдохгүй гэдэг шиг Худалдаа хөгжлийн банкныхан луйвар хийсээр байгаад цайрчихаж. Төрийг төлөөлж байгаад Эрдэнэтэд ХХБ-ыг төлөөлж очсон Шинэбаатар бол “Хувалз”. Ард түмний нуруун дээр суусан том хувалз аль өнгөтэй өөдтэй, шим шүүс болгоныг нь сорж байна Ийм хувалз идэж дуусаад хагардаг жамтай. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар : Муушиг тоглоход “Их идсэний дараа өнж “ гэдэг үг байдаг. ХХБ Дархан Хөтөл, Монгол Росцветмет, Сүхбаатарын урдах талбай..... Ингэж их идсэний дараа өнжих байлаа.

УИХ-ын гишүүн А.Сүхбат : Ховдог нохой хоолойгоороо давахгүй яс залгиад хахаж үхдэгийн. Шунахайн сэдлээр луйвар хийсний гор ингэж гарч байна.

УИХ-ын гишүүн : Ичих булчирхайгүй, хүний урдаас нүдээ цавчихгүй худал ярьж чадаж байгаа ийм хүмүүсээс надад асуух асуулт ч алга.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн : “Бид хувийн өмчид халдсан гэхээсээ илүү Засгийн газрын хууль зөрчсөн шийдвэрийг л залруулж байгаа юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийг ард түмний мэдэлд өгөх болно” хэмээсэн.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва : Да Ганболд оо Чиний очсон газар болгон булхай луйвар болдог. Наад хүүхдүүддээ тийм зүйлийг бүү зааж өг. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан  : “Зарим хүмүүс энэ асуудлыг шүүх шийдэх ёстой гэж ярьж байна. УИХ төрийн өмчийн бүх асуудлыг шийдвэрлэх эрхтэй. Бид Монгол Улсын гурван сая иргэний төлөөлөл. Тиймээс улс төржихгүйгээр шийдвэрлэнэ”.

“Эрдэнэт үйлвэр”-ийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд : “Тогтоолын төсөл дотор Үндсэн хуулийн 25.1.15 дугаар зүйлийг зөрчсөн гэсэн байна. Энэ зүйл нь “УИХ нь Засгийн газрын өргөн мэдүүлснээр олон улсын гэрээ, хэлэлцээрийг батлах, тогтоох, цуцлах” гэж заасан байна. Энэ төслийг Засгийн газар өргөн мэдүүлээгүй. Засгийн газар өөрөө улс хоорондын гэрээг байгуулах, цуцлах эрхтэй гэсэн заалт Үндсэн хуульд бий. Тэгэхээр холбогдох хууль зөрчөөгүй”.

ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон “Засгийн газар бидэнд зөвшөөрөл өгсний дагуу гэрээ хийж, худалдан авсан. Манай банк 2020 он хүртэл хугацаатай 1.1 их наяд төгрөгийн Засгийн газрын бонд эзэмшиж байна. Мөн Монгол банкнаас 615 сая ам.долларын своп зээлийн авлагатай явж байгаа. Төрөөс хууль бусаар мөнгө авсан асуудал байхгүй”.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
уншигч:Зөв шийдвэр гаргажээ. Баяр хүргэе 2017-02-10
Erdenet:Zov shiidver baina. Odoo ERDENET uildveree khuuli zavkhruulagchdin savraas salgaj avakh kheregtei. Davaatserentei kholbootoi bolgoniig khooj yavuulya . Davaa garigaas ekhlen ongorson oni 7 saraas khoish garsan bukh shiidveruudiig khuchingui bolguulya. 2017-02-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?