Л. ЭНХБОЛД : 580 САЯ ДОЛЛАРЫН ӨРӨӨ ДАРАХЫН ТУЛД ТАВАН ТОЛГОЙГОО 400 САЯАР АРИЛЖИЖ БОЛОХГҮЙ

2017-02-10  

Олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр Тавантолгойн 49 хувийг “Шинхуа”-д өгөх гэж байгаа гэсэн ойлголт сүүлийн өдрүүдэд давамгайлсан. Харин үлдсэн 51 хувь дээр нь “Энержи ресурс” корпораци очно. Мөн 51 хувиа 100 хувь гэж үзвэл “Эрдэнэс Тавантолгой”-д 34 хувь, Мongolian mining corporation-д 66 хувь ногдоно, борлуулалтыг нь “Энержи ресурс” хариуцаад үндэсний компаниуд оролцоно, “Сүмитомо” борлуулалтын 25 хувийг хариуцна гэсэн схем яваад байгаа юм. Тиймээс дээрх мэдээлэл дээр тулгуурлаж ерөнхий сайдад асуулга тавьсан юм.

Үнэхээр Тавантолгойн 49 хувийг “Шинхуа”-д 400 гаруйхан сая доллараар зарах гэж байгаа бол хэрхэвч зөвшөөрөхгүй. УИХ-ын гишүүний хувьд эсрэг кноп дарах нь ойлгомжтой шүү дээ. Хувилбарууд байж болох. Гэхдээ, ямар ч хувилбар бай. Монгол Улсад ашигтай, Монголын ард түмнийг хохироохгүй, эдийн засагт үр өгөөжөө өгөх ёстой л байх учиртай. Ийм л байр суурийг бид баримталж байгаа. Эрдэнэс таван толгой бол Монгол улсын эдийн засгийн хөгжлийн суурь болох их хэмжээний баялагийг агуулсан орд. Тиймээс ард түмний өмч болсон энэ компанийн асуудалд хөнгөн хуумгай хандаж огт болохгүй. Бодоод үз л дээ, 2.2 тэрбум тоннын нөөцтэй шүү дээ. Түүний 600 орчим сая тонн нь коксжсон нүүрс байгаа гээд тооцохоор, 400 сая доллараар 49 хувийг нь өгнө гэдэг байж болохгүй асуудал. Ийм хувилбар хэзээ ч байж болохгүй, гарч ирсэн ч зөвшөөрч болохгүй. Таван Толгойн ирээдүйн хөгжлийн асуудлаар "Уул уурхай, хүнд үйлдвэр"-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг хэлэлцээгээ хийгээд, “Шинхуа”-гийн зарим нэг удирдлагатай уулзалдсан. Дэлхийн зах зээл дээр коксжсон нүүрсний үнэ тонн нь 200 гаруй ам.доллар байгаа. Коксжсон нүүрснээс гадна эрчим хүчний нүүрс байна. Үүний үнэлгээг нэмээд бодчих. Ямар ч тохиолдолд, гуравдугаар сард төлөх 580 сая долларын өрөө төлөхөөр халхавчилж, 49 хувиа 400-хан сая доллараар тавиад тууж болохгүй.

 

 

Эх сурвалж : ЗУУНЫ МЭДЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?