УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН ОХУ-ЫН ТӨРИЙН ДУМЫН ДЕПУТАТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-02-10  

 

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан өнөөдөр  ОХУ-ын Төрийн Думын депутат, Орос-Монголын найрамдлын бүлгийн гишүүн Будуев Николай Робертовичийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Монгол Улс, ОХУ-ын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа худалдааны хамтын ажиллагааг идэвхжүүлж, ОХУ-ын зах зээлд Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн эко бүтээгдэхүүнийг нийлүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг Төрийн Думын депутат Будуев Николай Робертовичаас хүсэв.

Депутат Будуев Николай Робертович Орос-Монголын найрамдлын бүлгийн гишүүний хувиар Монгол-Оросын парламентын бүлгийн дэд даргатай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа тэмдэглэлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?