АХМАДУУДЫН ЭРҮҮЛ МЭНДЭД ОНЦГОЙЛОН АНХААРНА

2017-02-10  

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй энэ арга хэмжээнд Монгол Улсын 270 мянга гаруй ахмадын төлөөлөл болсон 500 ахмад оролцож байна.

Чуулганд Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, А.Ундраа, Б.Ундармаа, яам, агенлагийн удирдлагууд болон 21 аймгаас 179, нийслэлийн есөн дүүргээс 215 төлөөлөгч оролцож байгаагийн зэрэгцээ төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын 108 зэрэг нийт 689 төлөөлөгч оролцов.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Ахмад настны хууль, хуулийн хэрэгжилт, ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн батлагаа” сэдвээр, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Ахмад настны эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “Ахмадын байгууллагын нийгэмд эзлэх байр суурь, ахмад настны өмнө тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэв.

Улсын Их Хурлаас Ахмад настны тухай хуулийн баталж, 65-69 настанд 50 мянган төгрөг, 70-79 настанд 80 мянган төгрөг, 80-89 настанд 150 мянган төгрөг, 90-ээс дээш настай бол 250 мянган төгрөгийг “Насны хишиг” болгон жилд хоёр удаа олгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан 15 хувь болгон бууруулсан.

“Настан ба эрүүл мэнд” дэд төслийн хийсэн судалгаанаас үзэхэд судалгаанд хамрагдсан ахмад настны 85.5 хувь нь үндсэн болон дагалдах хэд хэдэн өвчтэй байна. Судалгаанд оролцогсдын дунд цусны эргэлтийн тогтолцооны өвчин 43.2%, хоол боловсруулах эрхтнийх 13.7%, яс булчингийн тогтолцооны болон холбох нэхдэсийнх 8.6%, шээс бэлгийн тогтолцооны өвчин 6.7%, амьсгалын тогтолцооны өвчин 5.3% эзэлж байна. Мөн тэдний 80.0 гаруй хувь нь сэтгэл санааны байнгын ба байнгын бус шаналгаатай, 20.3 хувь нь сэтгэлээр унасан, 17.4 хувь нь ганцаардалтай гэсэн дүнтэй байна.

“Ахмад настны эрүүл мэндийн боловсрол” судалгаанаас үзэхэд ахмад настнуудын 72.0% нь өрх, сумын эмчтэйгээ байнга холбоотой байж үзүүлдэг боловч 60.1% нь зөвхөн өвдсөн үедээ очиж зөвлөгөө авдаг, 27.3% нь эмийг өөрсдөө дур мэдэж хэрэглэдэг, 5 хүн тутмын нэг нь архи уудаг байна. 

Настны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэр, төрлийг тэдний хэрэгцээ. Иймд бид   Геронтолог, гериатрийн мэргэжлийн хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх·шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх,   Эрүүл насжилт, настны эрүүл мэндийн хамгаалах чиглэлд онцгой анхаарч,· тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчний аюултай шинжийг эрт таних, тусламж хайх чадварыг эзэмшүүлэх асуудалд анхаарч, ахмадын эрүүл мэндийн төлөө үр дүнтэй үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэн ажиллах юм байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?