УЛСЫН ДУГААРЫГ НЭГ СТАНДАРТТАЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ МNG ГЭСЭН БУРУУ ТЭМДЭГЛЭГЭЭ БАЙДАГ

2017-02-11  

Сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгслийн тоо байнга өсөн нэмэгдэж, 2016 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн санд 841,552 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна.

Эдгээрээс 532,873 тээврийн хэрэгсэл буюу 63.32 хувь нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлж, 300 гаруй мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдаж, албан татвар төлдөггүй гэсэн тоо баримт гарсан байна. 

Зарим иргэд ашиглахаа больсон тээврийн хэрэгслээ улсын бүртгэлээс хасуулаагүй, зарсан автомашиныхаа нэрийг шилжүүлээгүй зэргээс татварын өр хуримтлагддаг байна. Өнөөдрийн замбараагүй байгаа тээврийн хэрэгслийн бүртгэл, номер дугаар олголт, дугаарын үйлдвэрлэл зэрэг бүртгэлтэй холбоотой асуудлуудыг нэг мөр шийдврэлэж цэгцлэх хэрэгтэй билээ.

Энэ сарын 2-ноос эхэлсэн бүртгэлд жолооч нар хамрагдах бүртгэлээ шинэчлэх боломжтой. Тухайн автомашины мэдээлэл нь улсын бүртгэлтэй таарч байгаа, эсэхийг шалгаж, зөрүүтэй бол шинэчилж бүртгүүлэх хэрэгтэй юм. 

2012 онд баталсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратегид Монгол Улсын тээврийн хэрэгслүүдийн улсын дугаар нэг стандарттай байна гэж заасан байдаг. Манайх олон улсын конвенцэд нэгдэхдээ MGL гэсэн үсгээр бүртгэгдсэн байдаг билээ. Гэвч  одоо хүртэл МNG гэсэн буруу тэмдэглэгээ явж байгаа харагддаг. Иймээс Иргэд  шинэ стандартаар солиулах хэрэгтэй билээ. 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
saaaaa:mongonii hosdoltoi hyamral nuurlesen onoo ued iimerhyy yumand tolgoigoo ovdgohgyi bval nen sainsan mongon deer ajillachah yum oldohgyi hetsuu bnuuuu 2017-02-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?