АВТОЗАМЫН БООМТООР ХАР ТАМХИ НЭВТРҮҮЛЭХ ОРОЛДЛОГО ГАРЧЭЭ
Сүүлийн үе хилээр хар тамхи сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхийг завдсан тохиолдлууд гарч цагдаа хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд тодорхой хэргүүдийг илрүүлэн таслан зогсоож байна. Энэ төрлийн гэмт хэрэг өсөн нэмэгдэхийн хэрээр энэ төрлийн бодисыг нэвтрүүлэх арга зам улам нарийсч гэмт хэрэгт холбогдох иргэдийн дийлэнх хувийг залуучууд эзэлж байгаа юм.
Авто замын боомтоор хар тамхи нэвтрүүлэхийг завдсан энэ хэргийн холбогдогч нь монгол улсын иргэд байсан байна. 56,4 грамм ICE буюу мөс гэгдэх мансууруулах төрлийн бодисыг нуун нэвтрүүлэхийг завдсан байна.
ЗАМЫН ҮҮДЭЭС Э.ЭНХАМГАЛАН МЭДЭЭЛЛЭЭ