МОНГОЛ УЛС ЭЗЭНГҮЙ БОЛСОН МЭТ...

2017-02-13  

Монгол улс эзэнгүй болсон мэт ийм дүр зураг удаан үргэлжиллээ. Үүд хаалга нь дэлгээтэй, хэн дуртай нь ороод, юу дуртайгаа авч байх хандлагатай. Газар нутгийг нь эзэрхийлээд, дур зоргоороо сэндийчэн, авдрыг нь хаяад, алт эрдэнэсийг нь ачаалаад явж байхад хэлэх хүнгүй, хамгаалах эзэнгүй болсон байсныг Эрдэнэт Үйлдвэрийн хувьчлагдсан 49% илтгэх мэт. Эрдэнэт Үйлдвэр нэрийн дор Монголын газар доорхи хэвлийн бүх баялаг, 50 орчим стратегийн ордын лиценз дээрэмчдийн гарт орж, далай гатлан гадагшаа зүглэж байсныг шинэ парламентийн эх оронч гишүүд таслан зогсоолоо. Бүх баялгаа алдахын даваан дээр сая нэг эсэргүүцэн бослоо. Эхний ялалтыг байгуулав. Эзэнтэй, төртэй, бас хуультай улс шүү гэдэг анхны дохиог ханадаггүй "дээрэмчид"-д өглөө. Даварсан үйлдлийг таслан зогсоох шударга хүчин бий болсон гэх итгэлийг төрүүллээ. Анх эргэлзэж, Эрдэнэтийн 49 хувийг эх орондоо авчирсан залуучуудад талархах ёстой гэдэгт итгэж үнэмшиж байсан иргэдийн эргэлзээ нь тайлагдаж эхэлжээ. Тэд анхандаа Эрдэнэтийн 49 хувийг төр нийгэмчлэх нь буруу гэсэн дээрээс шидсэн мессежийг дагаж байсан бол, сүүлийн хоногуудад "дээрэмчид"-ээс өмчөө эргүүлэн авсан нь зөв гэдэг байр сууринд шилжжээ.

Энэхүү тандалтыг CONTROL.mn сайтын санал асуулгаас тодрууллаа. Та ч гэсэн саналаа идэвхтэй өгөөрэй.

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?