89 ГИШҮҮН УНЬ ӨЛГӨЛЦСӨН МОНГОЛЫН САЙТЫН НЭГДСЭН ХОЛБОО ГЭХ ИХ АЙЛ ҮҮДЭЭ НЭЭЖ, ӨРХӨӨ ТАТЛАА

2017-02-13  


 

Монголын цахим сэтгүүлзүйд өрхөө татаж, үүдээ нээсэн энэ их айлын нэрийг Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо гэж нэрийджээ. Тус холбоог үүсгэн байгуулагч 89 сайт нь Монголын сайтын холбооны гишүүнчлэлээс албан ёсоор татгалзсан нэр бүхий сайтууд, Ардчилсан Сайтын Клуб-Мэдээллийн сайтуудын клубын гишүүн сайт болон урьд өмнө ямар нэг холбоонд гишүүнчлэлгүй сайтууд эвлэлдэн нэгдэж байгуулсан байна.

Тус холбооны голлох гишүүд нь Монголын хамгийн анхны сайтын холбоо болох Монголын Сайтын Холбоог үүсгэн байгуулж байсан түүхтэй ажээ. Дөнгөж үүдээ нээж, өрхөө татсан тус холбоонд гишүүнээр элсэгчдийн тоо 90 хол гарчээ. Энэ сарын 10-ны билэгт сайн өдөр үүсгэн байгуулагч 89 гишүүнд Батламж гардуулах үйл ажиллагаа ёслол төгөлдөр болжээ. Сайтуудын Нэгдсэн Холбоог BOLOD.mn-ийн Б.Мөнхдөл удирдахаар болсон байна. Б.Мөнхдөл нь Монголын хамгийн анхны сайт - olloo.mn вэбсайтыг хөгжүүлэхэд гар бие оролцсон Монголын сайтын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагчийн нэг гэж мэргэжлийн хүрээнд зөвшөөрөгдсөн нэгэн юм. Монголын Сайтын анхны холбоог ч Мөнхдөл үүсгэн байгуулж, амжилттай хөгжүүлж байсан туршлагатай. Сэтгүүлчдийн дээвэр байгууллага болох МСНЭ-ийн бага хурлын гишүүний сонгуультай түүнд гишүүд нь итгэл найдвар хүлээлгэж, холбооныхоо удирдлагын жолоог атгуулсан нь тэр аж. Харин тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар “Сант улс медиа” группийн Ерөнхий захирал, zaluu.com, uls.mn сайтын захирал, мэдээллийн shuud.mn, mass.mn сайтыг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан залуу удирдагч Г.Учралсайханыг томилжээ. Сайтын Нэгдсэн холбоо нь Удирдах зөвлөлийн 29, Хяналтын Зөвлөлийн 7 гишүүн, 9 дэд ерөнхийлөгчтэй ажиллахаар бүтцээ баталсан гэж тус холбооны мэдээлэлд дурджээ. Мөн Холбооны дэргэд Бодлого төлөвлөлт, Орон нутаг, Бизнес хөгжил зэрэг асуудал хариуцсан хэвлэл мэдээллийн арвин туршлагатай 5 зөвлөх ажиллана гэж мэдээллээ.

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?