БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ХЭНТИЙ АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН СУМДАД АЖИЛЛАЛАА

2017-02-13  

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн өвөлжилт хүндэрсэн Баян-Овоо, Батноров, Норовлин, Дадал, Баян-Адрага, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Хэрлэн сумдад ажиллалаа.

Дээрх сумдын хувьд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч цасны зузаан тэгш газартаа 5-30 см, хунгарласан газартаа 40-60 см болж цасан бүрхүүл тогтон, улмаас цасны хөрсний зузаан 2-3 см, зарим газартаа 8-9 см хүрч хатуурч мал бэлчээрлэлтэд сөргөөр нөлөөлж байгаа юм байна. Дээрх сумдууд цагаан зудархуу ангилалд багтсан бөгөөд Баянхутаг сум, Хэрлэнбаян-Улаан тосгонд туурайн зуд үүсэх нөхцөл байдал бүрджээ.

Тиймээс Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан “Малчиддаа туслая” сайн үйлсийн аян өрнүүлсэн байна. Дээрх аяны хүрээнд Хэнтий аймгийн харьяат Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-эрдэнээс гадна УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Гантулга, Н.Учрал болон нутгийн зөвлөлийн эмэгтэй тэргүүлэгч гишүүд, хувь хүн, аж ахуйн нэгж хандив өргөсөн байна.

Түүнчлэн нутгаас төрөн гарсан уран бүтээлчид “Зүрхний хайртай нутаг” нэгдсэн тоглолтыг 2 дугаар сарын 2-ны өдөр Монголын бөхийн өргөөнд зохион байгуулсан юм. Дээрх сайн үйлсийн аяны хүрээнд 20 гаруй сая төгрөг цугласан бөгөөд "Малчиддаа туслая" сайн үйлсийн аянд өвөлжилт хүндэрсэн 13 сум, 2 тосгонд 100 тн өвс, 5 тн тэжээл, өөрсдийн гараар оёсон нэмнээ, төлийн уут, бээлий, лаа, шүдэнз, цай, дэнлүү болон орон нутагт хүргэх зардлын мөнгийг шийдвэрлэн энэ сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгонд байрлах Монгол Улсын өвсний нөөцийн “Шар тал” хэмээх газарт Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг дээрх сумдын удирдлагуудад хүлээлгэн өглөө. Хэнтий аймгийн хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 18 сумын 84 багт 7084 өрхийн 3,8 сая буюу хонин толгойд шилжүүлснээр 6,7 сая мал өвөлжиж байна.

 

 

Б.БАТЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?