Д.АРИУНБОЛД : ТАВАН ТОЛГОЙН ОРДНЫ НӨӨЦ 8 ЖИЛИЙН ДАРАА ДУУСНА ГЭДЭГ БОЛ ТАШАА МЭДЭЭЛЭЛ

2017-02-14  

-Сайн байна уу, Ариунболд захирал аа? “Зууны мэдээ”сониноос холбогдож байна. 

-Сайн, сайн байна уу? Ямар асуудлаар холбогдож байна? 

  • Та Таван Толгойн тухай асуудлаар хийсэн хэвлэлийн бага хурлыг үзэв үү?

Үзээгүй, гэхдээ сошиалаас харсан,  ойлголттой байгаа.  

  • Танд ямар санагдав?

  • Гурван өөр хүн, гурван өөр асуудал ярьжээ, янз нь. 

  • Гол гэмээр, гурван асуудал хөндлөө. Хамгийн түрүүнд хувьцааны асуудал. Энэ талаар Таны саналыг сонсмоор байна?

  • Хувьцааны асуудлаар Засгийн газрын тогтоолоор ажлын хэсэг томилогдсон аль хэдийнээ ажилдаа орсон. Энэ ажлын хэсэг Сангийн Яаман дээр төвлөрч буй. Нэн түрүүнд 1072 хувьцааны бүртгэлжүүлэлтийг дуусгах зорилготой. 

  • Хувьцааны үнэ ханш нь унасан тухай буюу, 2011 оны 1 сая төг одоо ч хэвээрээ байгаа тухай Хасын гэх Ганхуяг шүүмжлэлтэй хандаж буй?

  • Ийм зүйл яригдсан байна. Гэхдээ энэ асуудал Сангийн Яаман дээр төвлөрч буй ажлын хэсгийн хийх ажлын хүрээнд хамааралтай сэдэв. Орхигдоогүй гэж бодно. 

  • Нөөц. Энэ бол нэлээд эмзэг сэдэв шиг санагдсан. Наранбаатарын хэлснээр сорчилж байтал, 8 -хан жилийн дараа нөөцөө барах юм байна гэсэн мэдээлэлтэй Та санал нийлэх үү?

  • Шууд хариулья. Ор үндэслэлгүй мэдээлэл. Таван Толгой компани 2010 оны ТЭЗҮ-ийн дагуу л олборлолтоо хийж буй. О давхаргын нүүрсэндээ хүрэх болоогүй. Сорчилсон гэдэг бол үндэслэлгүй мэдээлэл. Хэдэн тоо дурдая. 2016 онд Эрдэнэс Таван Толгой компани  7,8 сая тонн кокжсон нүүрс олборлосон. Энэ жил 12 сая тоннд хүргэх төлөвлөгөөтэй. Жилд 10-12 сая тонн коксжсон нүүрс олборлох тохиолдолд Таван Толгойн ордыг дор хаяж 70-80 жил ашиглах тооцоо бий. Энэ бол зөвхөн коксжсон нүүрсний тухайд. Цаана нь 0 давхаргын гэгдэх 1,3 тэрбум тонн нүүрсний нөөц бий. 0 давхаргад хүрэхэд 2 жилийн хугацаа бий гэдэг тооцоо судалгаа гарсан. Тэр үед Угаах үйлдвэр барьж ашиглалтад оруулах, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх ойрын хугацааны төлөвлөгөөг манай мэргэжилтнүүд боловсруулж буй. Хэдэн жилийн дараагаас Угаах үйлдвэрээ ашиглалтад оруулна. Дахин хэлэхэд, Таван толгой нүүрсний  нөөц нь 8 жилийн дараа дуусна гэдэг бол ташаа мэдээлэл. Таван толгойн ордоос гадна, цаана нь арвин нөөцтэй өөр хэд хэдэн орд бий гэдгийг ч дурдая. Нөөцийн хувьд шавхагдашгүй. 

  • Танай компани үр ашиггүй ажилладаг. 100 төгрөг олохын тулд 136 төгрөгийн зарлага гаргадаг гэж шүүмжлэлийг Та хэрхэн хүлээн авав? 

  • Erdenestt.mn гэсэн вебсайт дээр манай компанийн бүх мэдээлэл бий. Нээлттэй. Улирал тутамд санхүүгийн тайлангаа тавьдаг. Шилэн данстай. Өндөр өртгөөр олборлодог гэдэг шүүмжлэлийн хувьд, Өмнөх засгийн газрын үед Цанхийн зүүн уурхайд 1 шоо метр уулын цулыг 4,3 ам. доллараар олборлох гэрээ хэлэлцээр хийсэн байдаг. Түүнийг хэлж буй болов уу. Одоо ч хүчин төгөлдөр мөрддөг. Харин Цанхийн баруун уурхайд, 1 шоо метр уулын цулыг 5900 төг буюу, 2,3 ам.доллараар олборлож буй.  Бид ажлаа аваад 5 сар болохдоо хийсэн гэрээний нэг нь энэ. Харин сөхөгдөж буй өр ширний тухайд,” Эрдэнэс -Таван толгой” компани бол хэд хэдэн засгийн нүүр үзсэн гэдгийг онцольё. Зарим нэгэн балансын өр авлагын тооцоо бий. Түүнээс хамгийн том нь Чалко, TTJVCO компанид төлөх өр төлбөр. Бидний хувьд сүүлийн 5 сарын хугацаанд 1 тонн нь 28 ам.доллар байсан нүүрсний үнийг 71 ам.доллар болгож өсгөсний үр дүнд өрөө ихээхэн нимгэлж чадсан. 100 төгрөг олохын тулд 136 төгрөгний зардал гаргадаг гэдэг бол гүтгэлэг.  Нэг зүйлийг баттай хэлье. “Эрдэнэс -Таван Толгой” компани өрөө маш нимгэлсэн. “Эрдэнэс –Таван толгой” компанийн ойрын  гол зорилго бол Чалкод төлөх үлдсэн өр, төлбөрөө бүрэн дарж барагдуулах юм. Нэг зүйлийг баттай хэлэхэд, бид нэг, хоёр  жилийн дотор биш, чадвал нэг хоёр сарын дотор Чалко болон TTJVCO компанид төлөх өр ширийг барагдуулж дуусгана. Энэ бол манай компанийн үр ашигтай ажиллаж буйн баталгаа болох байх. 

  • Танд нэмж хэлэх зүйл байна уу?

  • Хэн нэгний хэлсэн ярьсны араас хөөцөлдөх, тайлбарлах цаг алга. Гэхдээ Сар шинэ босгон дээр ирлээ, яагаад билэг дэмбэрэлтэй зүйл ярьж болохгүй гэж бодох юм. Өрөө дарна. Өөрсдөө хөгжицгөөнө . Таван толгойгоосоо үр ашгаа хүртэх цаг ойртлоо шүү, Монголчууд аа. Ингэж л хэлье. 

  • Баярлалаа. Цаг зав гарган, товч бөгөөд тодорхой  хариулт өгсөнд. Утсаар ярьж чилээсэнд уучлаарай. 

  • Зүгээр ээ. Түгжрэл ихтэй, цаг зав шахуу үед технологийн давуу талыг ашиглах нь зөв ч юм шиг. 

 

 

Эх сурвалж : Зууны мэдээ сонин 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Тйим баймаар юм. 2017-02-14
Зочин:Тэр Наранбаатар гэгч ямар зорилгоор ингэж гүжирдэнэ юэ? Арай захиалгатай юм биш биз дээ 2017-02-14
Болор:Тааж ядах юу байна. Эрдэнэтийн 49 % гэж яриад эхлэнгүүт түүнийг саармагжууулах, анхаарлыг өөр тийш нь татах оролдлого. 2017-02-14
Зочин:Зохион байгуулалттай. 2017-02-14
Зочин:Өрөө дарж дуусгах гэж байгаа юм байнаш дээ. Овоо доо. 2017-02-14
Зочин:Хишиг хүртэх цаг ойртжээ. 2017-02-14
Зочин:Хувьцааны асуудлаар, Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн тухай мэдээ сонирхол татлах 2017-02-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?