ХУРД ИХСЭХ ТУСАМ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРАХ МАГАДЛАЛ, ОСЛООС УЧИРЧ БОЛОХ ХОХИРОЛ ИХЭСДЭГ

2017-02-14  

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 31 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр  Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 350 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 282 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас 7 хүн хүнд, хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон.

Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 4 /мөргөлдөх хэлбэрээр гарсан зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтсэн/, үл хөдлөх зүйл мөргөсөн 1, явган зорчигч мөргөсөн 5 /үүнээс 1 хүний амь нас хохирч, 4 хүн гэмтсэн/. Хэргийн газрыг орхин явсан 2 хэрэг, осол бүртгэгдсэн.  

        Тухайлбал :

  1. ХУД-ийн нутаг Шувуун Фабрикийн замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 54 настай, эрэгтэй А-г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсан.

Орон нутагт :

  1. Архангай аймгийн Цахир сумын нутаг Солонготын даваа гэх газрын шороон замд Kia Granbird маркийн автобус онхолдож, жолооч Б-н амь нас хохирсон.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?