ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРААС ХОЙД БҮСИЙН АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА

2017-02-14  

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын А/4 дүгээр тушаалаар ажлын хэсэг нэгдүгээр сарын 23-28-ны өдрүүдэд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллалаа.

Ажлын хэсэгт бодлого, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн В.Дарханбаатар, мэргэжилтэн Б.Өнөрмаа, Д.Дариймаа нар орж ажиллав.

 Ажлын хэсэг нь орон нутгийн өмчийн газрын дарга нартай хамтран Баянхонгор аймагт “Чандмань-Баянхонгор” ОНӨХК, “Баянхонгор хот тохижилт” ОНӨААТҮГ, “Баянхонгор эрчим хүч”, “Цэвэр хот”, “Баянхонгор нью майнинг” ОНӨХХК, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд “Ундарга” ОНӨХК, Өвөрхангай аймагт “Онги ус суваг”, “Арвайхээр тохижилт үйлчилгээ”, “Хархорин ус суваг” ОНӨААТҮГ, “Баянтээг” ОНӨХК-ийн хамт олонтой уулзаж, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөв. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль болон компанийн засаглалын зарчмын талаар холбогдох мэдээллийг өглөө.

Түүнчлэн орон нутгийн өмчийн газрын албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагатай байна. Улсын төсөв болон орон нутгийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй хөрөнгө оруулалт судалгаа тооцоо, үндэслэл муутай, орон нутгийн өмчит мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангадаггүй зэрэг нийтлэг дутагдал олон байсан.

Аймгууд болон аймаг дотроо аж ахуйн нэгжүүд өөр өөр бодлого, зарчим баримтлан ажиллаж байгаа нь нэгдмэл зарчим, бодлого байхгүй байгааг харуулж байна.  Энэ нь орон нутгийн өмчийн газруудын чиг үүргийг тодорхой болгож, нэгдсэн нэг аргазүй, удирдамжаар хангах зайлшгүй шаардлагатайг илтгэж байгаа юм. Иймд орон нутгийн өмчийн бодлого, зохицуулалтыг улсын хэмжээнд нэгдсэн тодорхой бодлого, чиглэлээр хангаж, үр дүнг тооцон ажиллах хэрэгтэй байна.   

 

 

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?