СҮМ ХИЙД, ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДАД ШАЛГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА

2017-02-14  

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан сүм хийд, шашны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын төлөвлөгөөт бус шалгалтыг энэ сарын 13-нөөс өдрөөс хийж эхлээд байна. Шалгалт 23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Шалгалтаар сүм хийд, шашны байгууллагуудын барилга байгууламжид Монгол Улсын гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан гамшгаас хамгаалах, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зааварчилгаа өгөх юм гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ИРГЭН:ЗӨВ ШҮҮ 2017-02-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?