МАРШ, ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО

2017-02-14  

Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээний гол зорилго нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчдад бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, эр зориг, авхаалж самбааг сорьж, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэхэд оршино.

Тэмцээн жагсаалын ажиллагаа, дүрмийн мэдлэг, гранат шидэлтийн талбай дахь ажиллагаа, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, химийн хорт бодисоос хамгаалах нормативын ажиллагаа гэсэн цэгт  тамирчид эр зориг хурд хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдөх юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?