ДЭД ХУРАНДАА Ц.ДАШЖАМЦ ӨӨРИЙН ЦУГЛУУЛГЫН ДЭЭЖЭЭР ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА

2017-02-14  

Монгол цэргийн музей нь уламжлалт “Хобби-2017” үзэсгэлэнгээ “Цэргийн автотехникчдийн холбоо” Төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж бөгөөд энэ удаа чөлөөнд байгаа дэд хурандаа Ц.Дашжамцын бие даасан цуглуулгуудаар үзэсгэлэнг дэглэснээрээ онцлогтой боллоо.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд БХЯ, БСШУСЯ, ЗХЖШ-ын удирдах албан тушаалтнууд, ахмад дайчид, Зэвсэгт хүчний ангиудын бие бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөл оролцсон юм. Цэргийн Ерөнхий сургуулийн 1975 оны төгсөгч, чөлөөнд байгаа дэд хурандаа Ц.Дашжамц нь 2004 онд “Газ-67” загварын автомашинтай болсноос хойш автомашин цуглуулж эхэлсэн ба өдгөө 15 нэгж автомашиныг цуглуулсан. Мөн өөрийн эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр Монгол, Орос хэл дээр хэвлэгдсэн автотехниктэй холбоотой номын цуглуулга, Монгол, Орос дууны пянзнууд, пянз тоглуулагч, 35 мм-ийн баримтат болон уран сайхны кинонууд, магнитофон, радио хүлээн авагч, гэрэл зургийн аппарат, баян хуур, аккордион, гармон хөгжмүүд, БНМАУ-ын Шаазангийн үйлдвэрт үйлдвэрлэсэн шил, шаазан эдлэлүүд зэрэг 2000 орчим цуглуулгатай.

Энэ удаагийн үзэсгэлэнд түүний хувийн цуглуулгын дээжсээс ЗХУ-д үйлдвэрлэсэн цэргийн зориулалттай 9 нэгж авто машин, мөн автотехникийн чиглэлээр бичсэн 60 гаруй ном, 10 гаруй пянз тоглуулагч, магнитофон, мөн тооны радио хүлээн авагч, гэрэл зургийн аппарат, хөөрөгт хөгжмүүд, монгол шил, шаазан эдлэлүүд зэрэг 200 орчим эд зүйлийг дэглэн үзүүлж, үзэгч олны хүртээл болгож байна.

Тэрбээр энэхүү олон төрөл, хэлбэрийн цуглуулгаар дамжуулан Монгол-Зөвлөлтийн ард түмний найрамдал, дайчин нөхөрлөлийн түүхэн ач холбогдлыг иргэдэд таниулан сурталчлахыг гол зорилгоо болгосон төдийгүй, хүн аливаа зүйлд тууштай байж, өөрийн хоббиг хөгжүүлснээрээ нэгэн үеийн түүх, тухайн үеийн нийгмийн байдал, хөгжил дэвшлийг төлөөлөн харуулах боломж олгодог бөгөөд бид энэхүү үзэсгэлэнг зохион байгуулснаар үзэгчдэд тухайн цаг үеэр аялуулах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. 

Үзэсгэлэнгийн үеэр Ц.Дашдорж өөрийн цуглуулгын дээж болсон хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэсэн Зил-130 загварын автомашиныг бэлэглэж, музейн сан хөмрөгт шилжүүлээд байна.

 

 

Эх сурвалж : БХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?